COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Нэг өрх – нэг ажлын байр “Хөдөлмөр эрхлэлтийн форум-2018“ боллоо

2018 оны 12 сарын 04

Arslan.mnӨнөөдөр НЗДТГ, НХЭГ, Career хөгжлийн төв хамтран “Нэг өрх нэг ажлын байр 2018 Хөдөлмөр эрхлэлтийн форум-2018"-ыг зохион байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрт орсон “Нэг өрх, нэг ажлын байр” хөтөлбөрийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд хийсэн ажил, цаашид юу хийх вэ гэдгийг форумын үеэр хэлэлцсэн юм. Тус форумд иргэний нийгмийн байгууллага, ажил олгогч үйлдвэрчний эвлэл, ажил хайгч иргэн, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Arslan.mnФорумын нэгдсэн хуралдаанд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг “Хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьснаар эхлүүлсэн юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Энхтөр:

Arslan.mn “Улаанбаатар хотын хэмжээнд 60 хувь буюу 244 мянган өрхөд судалгаа хийсэн. Энэ судалгаанаас харахад нэг өрхийн таван иргэн бүгд ажилгүй байх тохиолдол 1122 өрх байна. Энэ судалгааг дүүрэгрүү хүргэж ажил хөдөлмөрт зуучлах чиглэлийг хүргүүлсэн. Бид үүнээс гадна Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулж, ажил олгогч болон ажил хайгч иргэд нэг доор төвлөрөх боломжийг бүрдүүлсэн. Энэ ажил бол их үр дүнтэй байгаа. Өмнө нь бид Сүхбаатарын талбай дээр ажил олгогч болон ажил хайгч нарт зориулсан зуучлах өдөрлөгийг хэд хэдэн удаа зохион байгуулсан ч яг ажилд орсон хүн цөөхөн байсан. Харин энэ төвийг байгуулснаар энэ байдал өөрчлөгдсөн. Зарим ажил хайгч иргэн маань өөрийгөө ч сайн танилцуулж чаддаггүй. Харин энэ төв маань тэдгээр иргэдэд зөвөлгөө өгч, сургалт зохион байгуулсан. Энэ төвийг цаашид нэмэгдүүлэх, иргэдрүүгээ илүү ойртуулж ажиллах хэрэгтэй байгаа учраас дахин нэг төвийг байгуулахаар болсон.  Өнөөдөр манай 150 хороон дээр яг хөдөлмөр эрхлэлтрүү чиглэж ажиллаж байгаа ажилтан байхгүй учраас энэ төвүүдийг олноор байгуулах нэн шаардлагатай байна гэж харж байна. Яам, орон нутаг, нийслэл, дүүрэг хамтын ажиллагаагаа уялдуулах нь хамгийн чухал, бүтцийн хувьд дэлгэгдэж хороон дээр тулж ажиллах шаардлагатай байна.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг:

Arslan.mnИргэдийн хөдөлмөр эрхлэх боломж, нөхцлийг бүрдүүлж, ажиллах хүчний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэн, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдын түвшинг бууруулж, амжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн ажлыг зохион байгуулагч төр, бизнесийн байгууллагуудын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага болон иргэдийн оролцоотойгоор өнөөдрийн форумыг нийслэлд анх удаа зохион байгуулж байна. Хөдөлмөр эрхлэлтийн суурь судалгаануудын үр дүн, зөвлөмжийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаануудад бүрэн ашиглаж байгаа эсэх, ажил эрхлэлтийг дэмжих бодлого түүнийг хэрэгжүүлэхэд талуудыг оролцоог хангах, үр дүнг мэдээллэх тогтолцоог бий болгох зорилготой. Форумын үеэр одоо хэрэглэгдэж байгаа хөдөлмөрийн үйлчилгээ аргыг хэрхэн шинэчлэх вэ, хөдөлмөр эрхлэх хандлагыг залуучуудад хэрхэн хүргэх тал дээр шинэ  санал санаачлагууд гарч байна. Эдгээр санаануудыг дараа дараагийн ажил хэрэгтээ тусгаад ажиллах нь бидний бас нэг зорилт. Өнгөрсөн жилийн хувьд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрүүдийг зохион байгуулж ажилласан. Мөрөөдлийн гараа, аялалын хөтөлбөрийг зохион байгуулж ажил хайгч залуусыг идэвхижүүлэх ажлыг хийлээ. Ирэх жилийн хувьд ч мөн олон ажлуудыг хийхийг зорьж ажиллаж байна.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг:

Arslan.mn “Цаашид хөдөлмөрийн зах зээлд ямар үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой, иргэд ямар шаардлага тавьж байгаа болон ажил олгогчийн чиг хандлага хаашаа чиглэсэн байна гэдгийг тодорхойлох нь бас нэг зорилт. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг төвийн хувьд Дүнжингарав төв дээр байрлаж үйл ажиллагаагаа иргэдэд хүргэж ажиллаж байна. Тус төвийн онцлог нь эдийн засгийн идэвхигүй хүн ам дотор байгаа ээжүүд, эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлэх, залуучуудад зориулж ажилд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвөлгөө өгөх, ажлын ярилцлагад ороход нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээг хүргэдэг. Үүнээс гадна бид "Career" хөгжлийн төвтэй хамтран ажил хайгч иргэний ажлын байран дахь хандлага, ур чадварыг шалгаж, иргэний ажлын байрны чадвар болон хандлагыг тодорхойлдог болсон. Ажил олгогч нар хүний нөөцийнхөө бүрдүүлэлтийг манай Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөр дамжуулж авах боломжтой. Харин ажил хайгч манай төв дээр ирснээрээ нэг цэг дээрээс үйлчилгээ, зөвөлгөө, ажлын ярилцлаганд орох боломжтой юм. Одоогийн байдлаар 6334 иргэд  манай төвөөр дамжуулан ажилд орсон байна. 

АОНЭХ-ны тэргүүн Х.Ганбаатар:

Arslan.mn“Өнөөдөр ажил олгогч байгууллагуудын захиалга их, ажлын байр хайж байгаа иргэд ч мөн тооноос их байна. Гэтэл ажил олгогч байгууллага яг тухайн ажлын байран дээр ажил гүйцэтгэх ур чадвартай хүнийг л ажилд авах сонирхолтой учраас тэр чиглэлийн хүнийг л хайдаг. Гэтэл өнөөдөр ажил хайгч иргэд маань тэр шаардлагад хүрэхгүй байна. Барилгын салбарт энэ онд 9000 иргэнийг БНХАУ-аас оруулж ажиллуулсан. Үүний гол шалтгаан нь ажилгүй байгаа иргэд маань яг барилгын чиглэлээр ажиллах чадвар дутсан гэж хэлж болно. Энэ асуудлыг л арилгах ёстой. Ажил олгогч байгууллагын эрэлт хэрэгцээг гаргаж, ажилгүй байгаа иргэдэд энэ мэдээллийг түгээн мэргэжил эзэмшүүлэх сургалтанд хамруулах ажлыг хийх нь чухал байна.

“Сareer” төвийн захирал Б.Ерөө:

Arslan.mn

Хөдөлмөр эрхлэлтийн зах зээл дээр ажил хайгч ажилд ороход ажил олгогчийн зүгээс тавьж байгаа шаардлагад нийцсэн байх ёстой. Өнөөдөр Монгол улсад төдийгүй дэлхий нийтэд тухайн ажил хайгчийн хандлага зан чанар нь шалгуур үзүүлэлтүүд болоод эхэлсэн. Хоёрдугаарт ур чадвар, гуравдугаарт мэдлэг чадвар орж ирсэн. Манай төвийн хувьд ажил  хайгчийн ажилдаа хэрхэн хандаж байгаа хандлагыг нь гаргаж ирж байна. Нөгөө талаас ямар ур чадвар дээр тухайн хүн давуу талтай байна гэдгийг олон улсын аргачлалаар гаргаж байгаа. Үүнийг бид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв дээр хоёр сар гаруй хугацаанд туршиж, ажил олгогчид танилцуулахад зуучлах үйлчилгээ 50 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Ажил хайгч иргэн маань өөрийнхөө давуу талыг олж хараад ямар байгууллагад ажиллавал тохирох хүн бэ гэдгээ ойлгож эхэлж байна. Олон талаас нь санал зөвлөмжийг гаргаж ирээд зөв шийдэлд хүрэх нь бидний форумыг хийж байгаа нэг зорилго.

Arslan.mn

Хөдөлмөр эрхлэлтийн форум-2018 “Ажлын хандлага нь үр чадвар, туршлагаас илүү”, “Хөдөлмөр зуучлалын үйлчилгээний инноваци”, “Мэргэжил сонголт хөдөлмөрийн бүтээмжийн уялдаа”, “Ажиллах хүчний хомсдол уу, менежментийн хомсдол уу” сэдэвт дөрвөн салбар хуралдаанаар үргэлжилсэн бөгөөд форумаар

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг нийгмийн олон талт оролцоонд тулгуурлан шийдвэрлэх боломж, гарц, шийдлүүдийг тодорхойлох,
  • Хөдөлмөрийн зах зээлийн идэвхитэй бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, техник технологийн болоод менежментийн өөрчлөлт шинэчлэл хийх шаардлага түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцэж гарсан санал зөвлөмжийг холбогдох газруудад хүргэх зорилготой юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597832
1 эможи

keyboard_arrow_up