COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Баянзүрх дүүрэгт 8 авто замын ажил хийгдлээ

2018 оны 10 сарын 20

Нийслэлийн Газрын албанаас энэ жил Баянзүрх дүүрэгт нийт 8 авто замшинээр барих бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг хийлээ. Эдгээр авто замын нөлөөлөлд нийт 86 нэгж талбарын 30.009 м2 буюу 3 га газар өртөж, нийт 7.94 км авто замыг шинээр тавих ажлыг хийж байна. Шинээр авто зам тавих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн дээрх 86 иргэндээ нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Тухайлбал,

Ø  Баянзүрх дүүргийн 5 болон 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг холбосон Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа хүртэлх авто зам,

Ø  Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын хойд гудамжнаас газарчин дээд сургууль, хүртэлх авто замын шинэчлэлтийн ажил,

Ø  Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн алтан өлгий Цайз захаас хойш өгсөх авто зам,

Ø  Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын урд талд замын засварын ажил,

Ø  Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороо, Монелийн уулзвараас урагш УСУГ-ын авто баазын өмнөх уулзвар хүртэлх зам,

Ø  Баянзүрх дүүргийн 3, 4, 14, 15 дугаар хороо, Зүүн 4 замын уулзвар, гүүрэн гарцын барилгын ажил,

Ø  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Өгөөмөр зах орчмын Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон төмөр зам доогуурх явган зорчигч болон авто машины нүхэн гарц,

Ø  Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 21 дүгээр сургуулийн баруун талаар холбоос зам шинээр барих ажил тус тус хийгдэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596242
0 эможи

keyboard_arrow_up