COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БГД-т явган хүний зам болон авто замын ажлын газрыг чөлөөллөө

2018 оны 10 сарын 19

Arslan.mn

Нийслэлийн Газрын албанаас Баянгол дүүрэгт нэг явган хүний зам, гурван авто замын бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг хийлээ. Дээрх дөрвөн авто замын нөлөөлөлд нийт 34 нэгж талбарын 1927 м2 газар өртсөн бөгөөд 1.9 км явган хүний болон авто замын ажил хийгдэж, бүрэн ашиглалтад орсон байна.

Тухайлбал,

  • Баянгол дүүргийн 10, 22 дугаар хороо, Хасбаатарын гудамжны уулзвараас 22-р хорооны байр хүртэлх 1 км явган хүний зам
  • Баянгол дүүрэг 23 дугаар хороо, Хорооны цогцолбор байрны баруун талын замын холбогдоогүй хэсгийн 0.3 км авто зам
  • Баянгол дүүрэг 2 дугаар хороо, Цагдаагийн 1-р хэлтсээс 26-р байрны зүүн тал, Төмөр замын урд талбай, Энхтайвны өргөн чөлөөний 0.17 км авто зам
  • Баянгол дүүрэг 17 дугаар хороо, Эрүүл мэндийн 7 дугаар төв 70/2 дугаар байрны шинээр тавигдсан 0.466 км авто зам

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: НГА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596217
0 эможи

keyboard_arrow_up