COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Цайз захаас хойш өгсөх авто замын зорчих хэсгийг нээлээ

2018 оны 10 сарын 18

 

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Зүүн Алтан өлгийн цайз захаас хойш өгсөх 0,850 км авто замын засвар шинэчлэлтийн ажил дуусаж, өнөөдөр авто замын зорчих хэсгийг нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж эхэллээ.

Нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд. Батжаргалын Батзориг, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад холбогдох албаныхан, иргэд оролцлоо.

IMG_0063-696x464 Цайз захаас хойш өгсөх авто замын зорчих хэсгийг нээлээ

Тус зам нь 2 эгнээ бүхий 0,850 км, зорчих хэсгийн өргөн 7 метр, хоёр талдаа тус бүр 1.5 метр өргөн явган хүний замтай ба зам барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр “Экспресс зам” ХХК хийж гүйцэтгэж дууслаа.

Алтан Өлгийн гудамж нь 2003 онд баригдсан авто зам бөгөөд тус авто замын насжилт нь 15 жил болсон. Тус авто замын сүлжээ нь Улаанбаатар хотын зүүн хэсгийн хөдөлгөөнийг хуваарилах гол ач холбогдолтой туслах гудамж авто зам юм.

Анхны байдал нь явган хүний замгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон авто тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдалтай байсан асуудлыг нэг түвшинд шийдвэрлэж, 2 сарын хугацаанд авто замын шинэчлэлтийн ажлыг шуурхайлан хийж гүйцэтгэж, өнөөдөр авто замын зорчих хэсгийг нээж байна.

 

44193240_336114813811439_6906239542894788608_n Цайз захаас хойш өгсөх авто замын зорчих хэсгийг нээлээ

44243126_563718684088974_5000330290418155520_n Цайз захаас хойш өгсөх авто замын зорчих хэсгийг нээлээ

zurag1-696x696 Цайз захаас хойш өгсөх авто замын зорчих хэсгийг нээлээ

DJI_0006-1-696x392 Цайз захаас хойш өгсөх авто замын зорчих хэсгийг нээлээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596192
0 эможи

keyboard_arrow_up