COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Э.Болорчулуун: Авто зам, сургууль, цэцэрлэг зэрэг 96 байршилд ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН ажил хийгдлээ

2018 оны 10 сарын 17

Arslan.mn

Нийслэлд энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажил, одоо хийгдэж буй газар, явган хүний зам талбайг чөлөөлөх ажилтай холбогдуулан нийслэлийн Газрын албанаас мэдээлэл хийлээ.

Тэрээр "Нийслэлийн Газрын албанаас Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүд, авто зам, замын байгууламж,  сургууль, цэцэрлэг,  эмнэлэг, хорооны цогцолбор барих нийт 96 байршлын 1841 нэгж талбарын 220 га газарт газар чөлөөлөлтийн ажлыг хийж, дуусах шатандаа ороод байна. Өнөөдрийн байдлаар нийт газар чөлөөлөх ажил 94 хувьтай үргэлжилж байна.

"Явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/809 дугаар захирамжийн хүрээнд явган хүний зам, талбайг чөлөөлөх ажлыг хийгдэж байна. Энэ ажлыг  цаашид эрчимтэйгээр хийхээр төлөвлөөд ажиллаж байна." гэдгийг нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун хэллээ.

Arslan.mn

Сургууль, цэцэрлэг:

Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулиар барилга барих хөрөнгө батлагдсан, нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 39 байршилд сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөн нөхөх олговортойгоор газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөх ажил 93 хувьтай үргэлжилж байна.

Arslan.mn

Дээрх 39 сургууль, цэцэрлэгийн барилгын ажил он дамжин хийгдэж ирэх жил ашиглалтад орохоор төлөвлөгдсөн бөгөөд газар чөлөөлөлтийг энэ жил хийж дуусгах юм байна.

Авто зам, замын байгууламж:

Нийслэлийн 2018 оны төсөвт тусгагдсан болон улс хоорондын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 37 байршилд авто зам, гүүрэн байгууламж, явган хүний замын зориулалтаар газар чөлөөлж байна. Үүнээс:

  1. Газар чөлөөлөлт бүрэн дууссан-26
  2. Энэ жил хэрэгжихгүй учраас газар чөлөөлөлт хийгдээгүй-9
  3. Дуусан шатандаа орсон- 2 байна. Дээрх 2 ажлаас нийт 10 нэгж талбарт иргэдтэй зөвшилцөх ажил хийгдэж байна.  
  • СБД-6 дугаар хороонд баригдах Яаралтай түргэн тусламжийн төвийн ойролцоох авто замын нөлөөлөлд өртсөн газрын асуудал шүүхийн шатандаа хянагдаж байгаа тул газар чөлөөлөх боломжгүй байна.
  • Хайлаастын уулзвараас Дарь-эхийн уулзвар хүртэлх 1,4 км авто замд нийт 108 нэгж талбараас өртсөнөөс өнөөдрийн байдлаар 6 иргэнтэй зөвшилцөх ажил үлдээд байна.

Авто зам, замын байгууламжийн ажлын газар чөлөөлөлт  97.5 хувьтай байна. Тухайлбал,

Arslan.mn

Бусад

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/168 дугаар захирамжаар байгуулагдсан “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд  өнгөрсөн хугацаанд 6 дүүргийн хэмжээнд нийт 257 орц гарц, зам, талбайг чөлөөлөхөөр судалгаа гаргаснаас 187 байршлын газар чөлөөлөлтийн ажил хийгдсэн байна.

Arslan.mn
  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596120
22 эможи

keyboard_arrow_up