COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: 70 гаруй ААН байгууллагын 4000 гаруй НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД бүртгэж байна

2018 оны 9 сарын 19

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон Эйч ар клуб хамтран зохион байгуулж байна.

Нийслэлийн иргэдэд нээлттэй ажлын байрны мэдээллийг хүргэж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх, ажил хайгч иргэд тохирох ажлын байрандаа бүртгүүлж түр болон байнгын ажлын байраар хангагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, мэргэжлийн болон давтан сургалтын арга хэмжээний хүрээнд мэргэжлийн ур чадварын уралдаан зохион байгуулах, ажил олгогчид шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр:

Arslan.mn
“2017 онд Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөгт 70 аж ахуйн нэгж байгууллагууд оролцож байсан.  Энэ жилийн хувьд оролцогч байгууллагуудын тоо нэмэгдэж илүү өргөн цар хүрээг хамарч байна. Аж ахуйн нэгжүүдээс гадна шинээр  ажил олгогч аж ахуйн байгууллагууд нэмэгдсэн байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд сүүлийн зургаан сарын байдлаар 7000 гаруй хүн үйлчилгээ авч,  20 орчим аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажлын байрны захиалгад  иргэдийн зуучлан ажиллалаа.  Энэ жил ажил олгогч байгууллагуудын хувьд   иргэдийг ажлын байранд бүртгэхдээ насны хязгаарын шаардлага тавихгүйгээр бүртгэж байгаагаараа ихээхэн онцлогтой” хэмээлээ.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг:

Arslan.mn
Нийслэлийн Засаг даргын  үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд  “Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг”-ийг  "Эйч ар" клубтай хамтран хоёр өдөр зохион байгуулж байна. "Эйч Ар" клубын зүгээс аж ахуйн нэгж, байгууллагуудыг татан оролцуулах, ажил хайгч иргэдийг ажлын ярилцлагад бэлдэх, зөвлөгөө мэдээлэл өгч, анкет бөглөхөд  туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
Өнөөдрийн өдөрлөгөөр 70 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд 4000 гаруй ажлын байрны захиалга нээлттэй зарласан байгаа. Ажил олгогч байгууллагуудын зүгээс энэ удаа худалдаа үйлчилгээний салбарын нээлттэй ажлын байр түлхүү орж ирсэн.  Мөн ноос, ноолууран бүтээгдэхүүний эрэлт ихэсч байгаатай холбоотойгоор ноолуурын үйлдвэрийн ажлын байр их байна.
Залуучууд цагийн ажил их хайж ирж байгаа бөгөөд ойролцоогоор 250 орчим цагийн ажлын байр зарлагдсан.  Тодруулбал , “Централ экспресс” ХХК-ий  зүгээс “C U” 24 цагийн сүлжээ дэлгүүрийг оруулан ирсэн.  Энэ сүлжээ дэлгүүр нь гурван ээлжээр ажилладаг учир ихэвчлэн цагийн ажлын байранд бүртгэж байна.
Манай зүгээс ажил хайгч иргэд, ажил олгогч хоёрыг нэг цэгт уулзуулах,  иргэдийг ажилтай орлоготой байхад нь дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө, мэдээлэл өгч тохирсон ажлын байрыг санал болгож байна.

Arslan.mn

Уг өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Цагийн ажлын бирж, ажил олгогч 70 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 4000 гаруй ажлын байрны захиалга, Мэргэжлийн сургалтын 34 байгууллага, Хадгаламж зээлийн хоршоод, Гарааны бизнес эрхлэгч, хувийн хөдөлмөрийн биржүүд оролцож ажлын байранд бүртгэж байна. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595023
0 эможи

keyboard_arrow_up