COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Хоёр хотын цадиг” үзэсгэлэн НЗДТГ-ын байранд дэлгэгдлээ

2018 оны 9 сарын 12

Arslan.mn

Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Гэр иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв”-өөс зохион байгуулж буй “Хоёр хотын цадиг 2018” үзэсгэлэн өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт дэлгэгдлээ.

Уур амьсгалын өөрчлөлт, хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, хотын засаглал зэрэг сэдвээр 2 дахь жилдээ дэлгэгдэж байна. Иргэдийн оролцоотой хөгжүүлсэн газрын зургуудыг фото болон бусад хэлбэрээр харуулсан энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр оролцлоо.

“Хоёр хотын цадиг- 2018” үзэсгэлэн нь үндсэн 4 сэдвийн хүрээнд иргэдийн оролцоотойгоор хөгжүүлсэн газрын зураглал болон  Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн чанарын судалгааны үр дүнг тусган уур амьсгалын өөрчлөлт, хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, хотын засаглал зэрэг  иргэдийн оролцоотой хөгжүүлсэн фото зургуудыг дэлгэн үзүүлж буй юм.Тус төслийн хүрээнд ард иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт хүргэх зорилготойгоороо онцлог юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594797
0 эможи

keyboard_arrow_up