COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Зуслангийн бүсэд орц, гарц гаргах, зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

2018 оны 8 сарын 16

Arslan.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ” эрчимтэй явагдаж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү өнөөдөр Сүхбаатар дүүргийн зуслангийн бүсэд орц, гарц гаргаж, газрын зөрчил арилгах ажлын явцтай танилцлаа. 

Arslan.mn

Энэ жилийн хувьд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Сэлбийн автобусны эцсийн буудлаас Сэлбэ амралтын газрын баруун талаар тавигдах 1,2 км хатуу хучилттай авто зам шинээр тавьж байгаа бөгөөд замын газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж замын ажил эхэлсэн байна. Тус зам ашиглалтад орсноор зуслангийн бүсийн иргэдийн аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөл хангагдан, тоосжилт буурах юм.

Мөн газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээний хүрээнд  Хадатын зусланд дур мэдэн татсан нэг айлын хашааг татуулсан байна. Ингэснээр тухайн хэсэгт орших 30 айлын орц, гарц бүрэн чөлөөлөгджээ. Үүнээс гадна тус хорооны Өвөр хадатын зусланд нэг айлын хашааг татаж, орц, гарц гаргаснаар тухайн хэсгийн 10 орчим айл зусландаа чөлөөтэй нэвтрэх боломжтой болжээ. Өмнө нь тус айлууд машинаа айлын хашаанд тавьж, гэртээ ордог байсан бол өнөөдөр ийнхүү энэ асуудал нь шийдэгдсэн байна.  Arslan.mnХотын төвөөр болон зуслангийн бүсэд газар чөлөөлөх ажлыг нийслэл, дүүргийн газрын алба хамтран цаашид үргэлжлүүлэн хийх аж.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593900
0 эможи

keyboard_arrow_up