COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НАЗХГ: Нийслэлд хийгдэж буй зам засврын ажлын явцаас

2018 оны 8 сарын 15

Нийслэлд 07 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд аадар бороо орж, үер буусны улмаас эвдэрсэн гол болон туслах гудамж, замуудыг засварлах ажлын хүрээнд Сонгино-Хайрхан дүүргийн 15 гудамж замд, 6000 мкв, Чингэлтэй дүүргийн 17 гудамж замд 1528 мкв, Баянгол дүүргийн 8 гудамж замд 865 мкв, Хан-Уул дүүргийн 12 гудамж замд 592 мкв, Баянзүрх дүүргийн 20 гудамж замд 1920 мкв, Сүхбаатар дүүргийн 14 гудамж замд 699.5 мкв буюу нийт 86 гудамж замд 11605 мкв нүхэн эвдрэлийг засварлах ажил хийгдэж байна.

2018.08.15-ны шөнийн 01:00 цагийн байдлаар Дэнжийн 1000 гудамжны авто замаас Хүчит шонхор захын урдуур салсан авто зам, Баянзүрхийн товчооноос Налайх чиглэлийн авто зам, Хан-Уул дүүргийн Зайсангийн замаас Улаанбаатар сувиллын урдуур Чингисийн өргөн чөлөө  хүртэлх авто зам, Сонгино-Хайрхан дүүргийн Орбитын эцсээс Найрамдал зуслан чиглэлийн авто зам, Ханын материалын авто замын засврын ажил тус тус хийгдэж байна.

Мөн Дарь-Эхийн гудамжны авто замын доогуур ус зайлуулах хоолой суурилуулах ажил хийгдээд байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593849
0 эможи

keyboard_arrow_up