COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2018 оны 6 сарын 30

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар албан даалгавар гаргалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дүүргийн Засаг дарга нар болон ерөнхий боловсролын сургуулийн захирал эрхлэгч нарт албан даалгавар өглөө. Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбайн орчны аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх талаар тусгажээ.

Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар албан даалгавар гаргалаа Arslan.mn

Хотын дарга иргэдтэй уулзаж, асуудлыг шийдвэрлэлээ 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэл хотын хогны асуудал бол том асуудал. Улаанбаатар хотын хогийг боловсруулах чиглэлээр 2 төсөл хэрэгжүүлж байна. Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр Морингийн даваанд барилгын материалын хогыг дахин боловсруулах, барилгын материал үйлдвэрлэх төсөл юм. Мөн концессын гэрээгээр Улаанбаатар хотод хог шатаах үйлдвэр байгуулах юм. 2020 онд нийслэл хотод ил задгай, ландфилын аргаар хог булшилдаг байдлыг зогсооно. Энэ ажилд хог цуглуулах ажил их чухал. Бид хамтран ажиллах хүсэлтэй байна. Гэвч тендэр болон гэрээ хэлцлийн шатны олон ажил бий. Бидэнд туршилтын байдлаар ашиглах загвар үзүүлэхийг санал болгоё. Нийслэл хотод эхний ээлжинд төвийн хэсгүүдэд хэрэгжүүлэх боломжтой юм. Холбогдох байгууллагууд иргэнтэй хамтран крантай машины асуудлыг хэрхэн шийдэх шийдлээ олоорой. Туршилтын журмаар хэрхэн хэрэглэгдэж буйг судалж үзье. Ирэх 2019 онд хамтран ажиллах боломжтой” гэлээ. 

Хотын дарга иргэдтэй уулзаж, асуудлыг шийдвэрлэлээ Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 24606 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 1481, архидан согтуурсан 4285 дуудлага мэдээлэл байна. Согтуутай холбоотой дуудлага, мэдээллийн 3272 буюу 86.4 хувь нь зөрчлийн шинжтэй, 667 буюу 13.1 хувь нь хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн, 23 буюу 0.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээллүүд байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/520 тоот захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор энэ сарын 10-ны өдрөөс Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Хар усан тохойгоос Маршал, Яармаг, Сонсголонгийн гүүр хүртэлх маршрутын дагуу гэмт хэрэг, зөрчил, иргэдийг усанд осолдохоос урьдчилан сэргийлж завьт эргүүл ажиллуулж байна. “Камержуулалт-2” болзолт уралдааныг хоёр сарын хугацаатай зохион явуулж гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгддэг, үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд 2530 хяналтын камерыг байршуулаад байна” гэж танилцуулав. 

Биеийн тамирын болон тоглоомын талбайн орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийнэ Arslan.mn  

Цахим шилжилт хийснээр бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг хэмнэнэ

Монгол Улсын Засгийн газрын “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д дэвшүүлсэн “төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх” зорилт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.6 “Төрийн үйлчилгээний нэгдсэн програм хангамжийг хөгжүүлж, цахим мэдээллийн нэгдсэн сантай холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх”, 5.2.3 “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх” зэрэг зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны 5 байгууллагаас үзүүлж буй 47 үйлчилгээг шинэ шатанд гаргах ажлыг эхлүүлээд байна. 

Цахим шилжилт хийснээр бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг хэмнэнэ Arslan.mn

Газар чөлөөлөх ажил үргэлжилж байна

Зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газруудад зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэдийн газрыг чөлөөлөх, орц гарцыг нээх ажил хийгдэж байна.Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Хуурай мухар зусланд орц гарц хааж зөвшөөрөлгүй хашаа барьсан зөрчлийг арилгаж газрыг чөлөөлжээ. Ð“азар чөлөөлөх ажил үргэлжилж байна undefined

Ногоон бүсэд газар өмчлөх асуудлаар иргэдтэй уулзалт зохион байгууллаа

Нийслэлийн газрын албанаас Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд газар эзэмшигч иргэдийн оролцоотой газар зохион байгуулалт хийж орц, гарц гаргах, зөрчил арилгах замаар эзэмшиж буй газрыг нь өмчлүүлэх зорилгоор өдөрлөг зохион байгууллаа. 

Ногоон бүсэд газар өмчлөх асуудлаар иргэдтэй уулзалт зохион байгууллаа Arslan.mn

 

Иргэдийг автобусанд “СМАРТ КАРТААР“ зорчиж байхыг анхаарууллаа

Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалтын эхний өдрийн байдлаар бэлэн мөнгөөр зорчих 2211, хөлс төлөөгүй 417, картын үлдэгдэл хүрэлцэхгүй 407, өндөр настны картын зөрчил 16, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 15, оюутны 3, хүүхдийн 198 зөрчил тус тус илэрсэн байна. Тиймээс иргэдийг нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөөр төлбөр төлөлт хийхээс татгалзаж, смарт картаар зорчиж байхыг Нийслэлийн тээврийн газраас анхаарууллаа. 

Иргэдийг автобусанд “СМАРТ КАРТААР“ зорчиж байхыг анхаарууллаа Arslan.mn

ТАНИЛЦ: Албан ёсны зөвшөөрөлтэй хүүхдийн зуслангууд

Энэ зуны хугацаанд буюу 6 сарын 10-аас 08 сарын 20-ны хооронд Нийслэлийн ногоон бүс, Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 20 зуслан албан ёсны зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Ð¢ÐÐÐ˜Ð›Ð¦: Албан ёсны зөвшөөрөлтэй хүүхдийн зуслангууд Arslan.mn

 

Дугуйтай гэр бүлтэй нэгдэцгээе

Нийслэлийн иргэн Пүрэвдорж мөн түүний гэр бүл өдөр тутам ажил, хичээл сургуульдаа зорчихдоо дугуй унадаг. Том охин 9 настай, дунд охин 7 настай, бага хүү ой хагастай. Дугуй унаж эхэлснээр тэд бие махбодын болон сэтгэл зүйн хувьд маш их тааламжтай байх болсон ба замын түгжрэлд цагаа алдахаа больсон тул гэр бүлийн хамт өнгөрүүлэх цаг зав нэмэгдэж, мөнгөний хувьд ч хэмнэлттэй байх болсон байна. 

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас нийслэлчүүддээ гэр бүл, найз нөхөд, байгууллага, анги хамт олноороо өдөр тутамдаа дугуй унан замын түгжрэлээс ангид, эрүүл амьдралын хэв маягаар зуны амралтаа өнгөрүүлэхийг уриалж байна. Ð”угуйтай гэр бүлтэй нэгдэцгээе Arslan.mn

 

Ц.Түвшинжаргал: 100 гаруй байршилд автобусны картын үйлчилгээний цэг, дэлгэц байрлуулна

Яг одоо манай компани Hunnu Mall-ын урд талын, Офицеруудын ордны, Таван шарын автобусны буудлууд гээд гурван газар дэлгэц байрлуулаад туршилтын мэдээлэл цацаад явж байгаа. Тэндээс иргэд автобусны мэдээллээ авах боломжтой болсон. Өмнө нь бид 2015 оноос эхлээд гар утасны UB smart bus гэдэг аппликейшн гаргасан. Энэ аппликейшнээс автобус хаана явж байгааг харж болно. Одоо бид шаардлагатай ТҮЦ, дэлгүүр байхгүй, эсвэл байсан ч автобусны картын үйлчилгээ үзүүлэхгүй байгаа зэрэг байршлуудад өөрсдийн үйлчилгээний цэг байгуулахаар Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүсэлтээ өгсөн байгаа. Өмнө нь Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар хүсэлтээ өгч, тэндээс дэмжсэн шийдвэр гарч байсан юм. Тэгэхээр удахгүй тушаал шийдвэр нь гарвал бид нэмэлтээр 100 гаруй байршилд байрлуулах ажлыг зохион байгуулна.

Ц.Түвшинжаргал: 100 гаруй байршилд автобусны картын үйлчилгээний цэг, дэлгэц байрлуулна Arslan.mn

Холболтын таггүй ИЛ ШОНГУУДЫГ тагжуулах үүрэг өглөө

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, аюулгүй ажиллагаанд анхаарч эхэллээ. Нийслэлээс хотын гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг байгууллагуудад өөрсдийн хариуцсан гудамж, зам талбайн шонгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах талаар үүрэг өглөө.  

Холболтын таггүй ИЛ ШОНГУУДЫГ тагжуулах үүрэг өглөө Arslan.mn

АНХААР: Дунд голын замыг түр хаана

Хан-Уул дүүргийн, 3-р хороо, "Говь" ХК-ийн баруун тал Дунд голын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаахаар болжээ.

АНХААР: Дунд голын замыг түр хаана undefined

“Дээлтэй монгол” наадам 12 дахь жилдээ болно

Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

“Дээлтэй монгол” наадам 12 дахь жилдээ болно Arslan.mn

Шарилж түүх ажилд идэвхтэй оролцож байгаа иргэдийг урамшуулна

УБЗАА-ны ахлах мэргэжилтэн С.Аригуун ““Шарилжгүй Улаанбаатар-3” аяны эхний нэгдсэн арга хэмжээ 29, 30-ны өдрүүдэд болно. Хоёр дахь нь наймдугаар сарын 10, 11-нд зохион байгуулагдана. Аяны зохион байгуултад хорооны хэсгийн ахлагч нарыг ажиллуулна. УБЗАА-тай хамтардаг хог хаягдал, ногоон байгууламжийн чиглэлээр ажилладаг зургаан төрийн бус байгууллага хороо, дүүргийн цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллах бол ААН, байгууллагын цэвэрлэгээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч нар хяналт тавьж ажиллана. Монголын улаан загалмайн нийгэмлэг шарилж түүх ажилд идэвхитэй оролцож байгаа иргэдийн бүлэг, хэсгийн ахлагч нарыг урамшуулах юм” хэмээв.

Шарилж түүх ажилд идэвхтэй оролцож байгаа иргэдийг урамшуулна Arslan.mn

Унаач хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэж, цахимжуулна

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийв. Салбар хорооноос долоодугаар сарын 9-ний өдөр хурдан морьдыг бүртгэх юм байна. Долоодугаар сарын 10-ны өдөр Хязаалан нас 17 км-т, Шүдлэн нас 14 км-т, 11-ний өдөр Азарга 23 км-т, Их нас 25 км-т, 12-ны өдөр Соёолон нас 23 км-т, Даага 12 км-т уралдуулах юм байна. Мөн Шинэ Монгол морь, жороо морьдын уралдааныг долоодугаар сарын 13-ын өдөр зохион байгуулахаар тогтжээ. 

Унаач хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэж, цахимжуулна Arslan.mn

Худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр 610 зөвшөөрөл олгоно

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 400 гаруй улсын байцаагч, хоёр явуулын лаборатори ажиллана. Энэ лабораториор айраг болон махнаас газар дээр нь дээж авч хяналт шалгалтыг хийх гэж байна. Хүй 7 худаг, Төв цэнгэлдэхээс гадна Д.Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн парк гээд нийт 5 цэгт улсын байцаагч нар ажиллана. Сонгон шалгаруулалтаар эрх авсан 610 ААН-д баяр наадмын өдрүүдэд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах талаар зөвлөмж хүргүүлж байгаа. Хууль бус үйлчилгээ явуулах юм бол бараа бүтээгдэхүүнийг хураан авч, Зөрчлийн тухай хуулиар торгоно” хэмээн ярилаа. 

Худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр 610 зөвшөөрөл олгоно Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59130
0 эможи

keyboard_arrow_up