COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Нийслэлийн Засаг дарга С.Батболд ЖИШИГ ГУДАМЖНЫ тохижилтын ажилтай танилцлаа

2018 оны 6 сарын 22

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэл хотод хийгдэж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Хотын дарга эхлээд Баянзүрх дүүргийн 1, 3, 4, 7-р хороо Их тойруугийн /Зүүн дөрвөн замын уулзвараас Сансарын тойрог хүртэлх/ жишиг гудамжны тохижилтын ажилтай танилцав.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус гудамжны баруун талд том оврын 153 нарс мод, гэрлэн чимэглэл, 2389 метр ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага, 939 м/кв сул шороон хөрс бүхий газрыг хатуу хучилттай болгож явган зам тавьсан байна. Мөн 4284 м/кв газарт зүлэг тарьж, 155 м ургамлан хашлага тарьсан бол зүүн талын талбайд 22 нарс мод, 940 м/кв талбайд зүлэг, 453м ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага, 81 ургамлан хашлага тарьж, 1423.8 м/кв сул шороон хөрс бүхий газрыг хатуу хучилттай болгож явган зам тавьж, 255 м/кв зам талбайг асфальтан хучилттай болгож, 150 автомашины зогсоол байгуулжээ.

Тохижилтын ажил хийхтэй холбогдуулан трассд орсон 32 ТҮЦ, нэг объектыг буулгах ажлыг нийслэл, дүүргийн газрын алба, БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтэс хамтран албадан нүүлгэж, инженерийн шугам сүлжээ шилжүүлэх, тохижилтын ажил хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлж ажилласан байна.

“Улаанбаатар бол улсын нийслэл, нүүр царай болсон хот. Энэ утгаараа энэ хотод ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд олон ажил хийгдэж байна. Үүнийхээ хэрээр олон хүний эсэргүүцэлтэй тулж байна. Иргэдийн ярьдагаар Баянцээл, сансарын гудамжийг иж бүрэн тохижуулсан. Энэ хэсэг сул шороон хөрстэй, зам нь эвдрэл ихтэй, 40 орчим зөвшөөрөлгүй ТҮЦ байршуулсан эмх замбараагүй байдал маш их үүссэн байсан. Оршин суугчдаас үүнийг цэгцэлж өгөхийг хүссэн хүсэлт их ирдэг байсан.

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт жишиг гудамжуудыг бий болгоно гэж тусгасан байгаа. Өнгөрсөн оны эцсээр 600 сая орчим төгрөгийг шийдвэрлээд, энэ оны эхний хагаст ажлаа дуусгаж байна. Харамсалтай нь бүх гудамжаа тохижуулж, ногоон байгууламжтай болгоход хөрөнгө мөнгөний асуудал тулгарч байна. Нийслэлийн зүгээс энэ жил Сангийн яаманд Улаанбаатар хотод бүтээн байгуулалт хийхэд хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтээ тавьсан. Цаашдаа иргэдтэйгээ хамтраад ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийсээр байх болно” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.

Б.Цэрэндоржийн гудамжинд бүтээн байгуулалтийн ажил өрнөж байна

Хотын дарга Сүхбаатар дүүргийн 4-р хороо хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн нэрэмжит гудамжид өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Нийтдээ 900 мКв талбайд зүлэгжүүлэлт, өвөрмөц содон загвар бүхий цэцгийн мандал, гэрэлтүүлэг, орчин үеийн шийдэлтэй усан оргилуур, модны хэлбэржүүлэлт, инженерийн шугмийн шинэчлэл, найман төрлийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа юм.

Arslan.mn

Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд газар доорх байгууламж барихаар төлөвлөж байсан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул өнгөрсөн сард барилгын хашааг буулгасан юм. Тус гудамжийг хотын даргын захирамжийн дагуу хуучин хэвээр нь тохижуулж байгаа юм.

Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул "Хуучин тохижилт, хөшөө дурсгалуудыг хэвээр үлдээнэ. Нэмж нэг усан оргилуур барихаар төлөвлөж байгаа. Тhe Beatles-н хөшөөний орчмыг арай орчин үеийн шийдэлтэйгээр тохижуулж, өвөрмөц хэлбэртэй мод бут суулгана" гэж байсан юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58812
0 эможи

keyboard_arrow_up