COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг танилцууллаа

2018 оны 6 сарын 19

Arslan.mn

Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнөөдрийн хуралданаар нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний судалгааны ажлын явцтай танилцаж, санал солилцлоо.                             
Ажлын хэсгийн хуралдаанд Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү, НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн зураг төслийн хүрээлэн НӨҮГ-ийн мэргэжилтнүүд болон бусад албаны холбогдох хүмүүс оролцлоо.

Arslan.mn
Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү  авто замын сүлжээг хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах мастер төлөвлөгөөний хүрээнд хэд хэдэн тусгах санал байгаа талаар  хэллээ. Тэрбээр авто замын хоёр түвшний уулзварын ажлуудыг тусгаж өгөх,  нийслэлийн хэмжээнд төлөвлөгөөний дагуу  нэгдүгээр зэрэглэл, хоёрдугаар зэрэглэлийн нийт  хэдэн төрлийн замын ажил хийгдэхийг  нарийвчлан оруулах,  тунелийн тэмдэглэгээнүүдийг хийж өгч  одоо байгаа уулзваруудыг яаж үр дүнтэйгээр замын хөдөлгөөний урсгалыг тасралтгүй явуулах талаас нь сайн боловсруулах хэрэгтэй гэдгээ хэлсэн юм.

Мөн  хуралдааны сүүлд нийслэлийн авто замын сүлжээний мастер төлөвлөгөөг хийхдээ одоо хийгдэж байгаа, цаашид хийгдэх авто замын ажлуудтай уялдаа холбоотой гаргаж , замаа өргөтгөх, зам тавих уламжлалт аргаас илүүтэйгээр орчин үеийн шийдлүүдийг гаргаж, такси үйлчилгээ, тусгай автобусны зам зэрэг цогц төлөвлөгөөг гаргаж, хэд хэдэн хувилбартай сайжруулахыг  үүрэг болголоо.

Arslan.mn
 “Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө”-ний ажлын хүрээнд хийгдэж буй энэхүү судалгааны ажил нь  Улаанбаатар хотын хэмжээний авто зам, тээврийн сүлжээнд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгарч буй асуудлуудыг анхдагч ба хоёрдогч эх үүсвэрээс судалж улмаар ард иргэд, төрийн ба мэргэжлийн байгууллагуудын төлөвлөлтийн хүсэл эрмэлзлэлүүдийг тодорхойлж төлөвлөлтийн ажлыг хийхэд шаардлагатай мэдээллийг бүрэн гүйцэд гаргаж ирэх зорилготой юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
58679
2 эможи

keyboard_arrow_up