COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“ШИНЭЧЛЭЛ ХОРООЛОЛ” төслийн эхний ээлжийн 234 айлын орон сууц ирэх 11 сард ашиглалтад орно

2018 оны 6 сарын 15

Arslan.mn

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 10-р хороо, Дэнжийн 1000 орчмын А хэсэгчилсэн талбайд хэрэгжиж буй “Шинэчлэл хороолол” төслийн үйл ажиллагаатай өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат болон холбогдох албаны хүмүүс танилцав. 

2026 он хүртэл үргэлжлэх энэ төслийн хүрээнд 3358 айлын 43 блок орон сууцны барилга, 960 хүүхдийн сургууль, 720 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээ, оффисын зориулалт бүхий барилгатай байхаар төлөвлөсөн байна. Төсөл хэрэгжүүлэгчээр БАРМОН ХХК шалгарч, ажлаа эхлүүлээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 37 айлын газрыг чөлөөлж, 234 айлын хоёр блок брилгын ажил явагдаж байна. Ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулж, газраа чөлөөлсөн айлуудыг оруулахаар болсон байна. Ирэх 2020 он гэхэд 828 айлын орон сууц буюу 9 блок ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Тус төсөл нь нийт 39.7 га буюу 581 нэгж талбар бүхий газарт хэрэгжих юм.

“Дулаан хангамжийн хэсэгт тулгамдаж байгаа асуудал байна. Ус дулаан дамжуулах төв-2 гэдэг дулааны төв ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Эрдэнэсуварга ХХК газар чөлөөлөлт дээрээ асуудал үүсгэж байгаа. Үүнийг БХБЯ болон нийслэлтэй хамтраад зохих арга хэмжээг авч байна. Дулааны холбох чигийг Улаанбаатар дулааны сүлжээтэй ярилцаж байгаа. Эдгээрийг шийдчихвэл ажил сайн явагдаж байна” хэмээн “Наму дэвжих” ХХК-ийн ерөнхий инженер Г.Ганбаатар ярилаа.

Шинэчлэл хороолол төслийн хүрээнд иргэдийн газрыг метр квадратыг нь 200 мянган төгрөгөөр үнэлжээ. Ингэснээр 0.7 газартай өрх газраа 140 гаруй сая төгрөгөөр худалдаалж байгаа юм. Мөн газраа чөлөөлсөн айл өрхийг түрээсийн байранд хамруулж эхэлсэн байна. Цаашид дулааны эх үүсвэрийг төвийн шугамтай холбох, 800 метр замыг засах, гол булгыг эргийн боолт хийж халиа үүсгэх ажлуудыг хийх шаардлагатай төслийн хэрэгжүүлэгчид хэлж байсан юм.

“Энэ төслийн шугам сүлжээний асуудал дээр нийслэл болон БХБЯ маш ихээр дэмжин ажиллаж байгаа. Эх үүсвэрт холбох ажил удаашралтай явж байна. Ирэх есдүгээр сард холбогдоно. Айлууд орон сууцанд орох нөхцөлтэйгээр чөлөөлсөн. Эхний ээлжийн орон сууцанд 80 гаруй ай орохоор байгаа” хэмээн НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат ярив.

Төслийн хөрөнгө оруулалт 203 сая америк доллар. Төслийн нийт ашиг 132 сая ам.доллар байхаар тооцоолжээ. Мөн энд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 120 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг барьж 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58549
0 эможи

keyboard_arrow_up