COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Хууль бус техникжсэн нинжа нарыг газар дээр нь БАРИЛАА

2018 оны 5 сарын 28

Arslan.mn

Сүүлийн жилүүдэд хууль бусаар техникжсэн нинжа нар байгаль дэлхийг сүйтгэн, хууль бусаар ашигт малтмал олборлох, усны ундаргыг бохирдуулах, мод бэлтгэх зэрэг гэмт хэрэг, зөрчлүүд ихээр гарах болсон. Энэ хууль бус үйлдлийг тухайн орон нутгийн засаг захиргааны нэгж, аймаг, сумын засаг дарга, удирдлагууд дорвитой арга хэмжээ аваагүйн улмаас улам газар авсаар байна. Зарим хууль бус олборлолт нь бүр тухайн сумын засаг дарга нарын бизнес болж хүртэл хөгжсөн мэдээлэл цахим орчинд их явах болсон.

Тэгвэл хүрээлэн  буй орчны эсрэг гэмт хэргийн хор уршигийг  иргэд, олон нийтэд таниулан,  иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа аж. Энэ ажлын хүрээнд Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагч нар хууль бус техникжсэн нинжа нарыг газар дээр нь барьж, хууль бус үйл ажиллагааг нь ИЛРҮҮЛЭН шалгаж  байгааг газар дээрээс нь сурвалжилсан талаар мэдээлэл өчигдөр орой цацагдлаа.  Мэдээллийн эх сурвалжаар шалгалт хийхэд техникүүдээ ойд нуугаад өөрсдөө зугтсан дүр зургууд байсан гэлээ. Шалгалтын багийнхны хэлж буйгаар "Дрон нисгэх үеэр нэг эксковатор ажиллаж байснаа биднийг харангууд байхгүй болчихлоо. Тэр эксковатор замыг эвдээд дээшээ ойгоор зугтаж яваад шалгалтынханд баригдсан. Шалгалт явж байна гэх мэдээлэл маш их хурдацтай тархаж байна. Энэ мэдээллийг хоорондоо дамжуулан бүгд үйл ажиллагаагаа зогсоож байна. Түүнчлэн Тарганы ам гэдэг үзэсгэлэнтэй газрыг зүгээр там болгожээ. Там гэж хэлэхэд ч хэцүү байна.  Цаашаагаа хичнээн км үргэлжилсэнийг бүү мэд. Тиймээс хууль хяналтын байгууллагаас эрчимжүүлсэн шалгалтуудыг тасралтгүй хийж байна. Цаашид ч хийх болно" гэлээ.

Эдгээр хууль бусаар зөрчил гаргасан бүлэг этгээдүүдийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна. Тус аяны хүрээнд иргэдээс ирсэн мэдээллийн дагуу цаг алдалгүй шуурхай хяналт шалгалтуудыг мэргэжлийн байгууллагуудын зүгээс хийж байгаа юм байна. 

Мөн Сэлэнгэ, Хүдэр, Ерөө, Бугант, Дархан уул аймгийн Шарын гол, Хонгор, Могойт, Галагтай, Харгана зэрэг газруудад шалгалт хийсэн бөгөөд хууль бусаар их хэмжээний модыг сүйтгэж, тайрсан мөн уул уурхайн олборлолт хийсэн зэрэг зөрчлүүдийг илрүүлэн шалгах ажиллагаа хийгдэж байгаа аж.
Эх орон газар дэлхийгээ хайрладаг хүн бүр  хүрээлэн буй орчны эсрэг  гарч болзошгүй үйлдлийг ТАСЛАН ЗОГСООХ үйл ажиллагаанд НЭГДЭХИЙГ мэргэжлийн байгууллагуудын зүгээс уриалж байна.

Дашрамд дурьдахад Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 13.4% хувьд нь 2018 оны 3 сарын байдлаар 3615 лиценз олгогдож уул уурхайн үйл ажиллагааны улмаас 27063 га талбай эвдэгдсэн гэсэн тоо мэдээлэл байдаг.

ШУУД ҮЗЭХ:

Эх сурвалж: Үнэн худлын дэнс нэвтрүүлэг
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
2
confuse an post
angry an post
13
57794
29 эможи

Батболд
2018-05-31 05:55
Ийм л байна. Эх орон ард түмэн нэрийн дор, газар нутгаа хамгаалжбайна гэж цээжээ дэлдэн хөөж байгаа багийн дарга засаг дарга болон бусад дарга нарын хамаатан садангууд нь нэгдчихсэн жинхэнэ бүр мэргэжсэн нинжа нар болчихсон байхыг өөрийн нүдээр увс аймагт үзлээ! Арай л дэндүү юм аа. Хайгуул хийх гэж байгаа талбай, талбайн талаархи мэдээлэлийг чөлөөтэй дамжуулдаг, компаний очиход аль хэдийн нинжа нарын шалгалтанд өртчихсөн байдаг, ард иргэд гээд байгаа улсдаа худал мэдээлэл тараадаг, тэдний нэрийг барьж үймүүлдэг, турхирдаг, хорлон сүйтгэх нууц бригадтай болжээ дарга нар...
Зочин
2018-05-30 10:55
Лизенз гэх цаас өгөхөө бүр больчих. Өгснийгээ буцааж хурааж ав. Төр бодлого хэрэгжүүл. Монголын эрдэс баялаг сүйрэлрүү орсон шүү. баттулгаа Хүрэлсүхээ. Энхболдоо
Зочин
2018-05-29 14:53
Энэ бол эх орончид нэртэй хулгайчдын хийж байгаа үйлдэл.
Сайхан
2018-05-29 08:35
Ашигт малтмалын лецензүүдийг бүгдийг нь хурааж авах хэрэгтэй. Гадаад дотоод гэлтгүй бүгдийг нь журамлаж журам зөрчсөн хэнийг ч бол буудан алах ялаар шийтэгдэг бол дороо л номондоо орно доо.
zochin
2018-05-28 21:39
Энэ арай л юмаа үүл нь буруу гэдгийг ойлгодоггүй хүмүүс юм бхдаа яаж ингэж чадаж бнаа энэ муу үр нь үр хүүхдэд нь л хүрнэ гэдгийг ухаарч болдоггүй л юм байхдаа үр хүүхдийнхээ амьсгалах агаар уух усыг үгүй хийж бна гэдгийг бодоосой хэлэх муу үг алга
Зочин
2018-05-28 18:45
ai neeree hetsuu yumaa
Зочин
2018-05-28 17:23
Танай эх орончид өөрсдөө ийм болгодог шд. Гадны компани ашиглах, нөхөн сэргээх технологийн дагуу ажиллах гэхээр бөөн бослого гаргаад хөөгөөд явуулдаг биздээ. Хохино шдээ.
Зочин
2018-05-28 16:12
tehnik heregseliig ni ulsiin orlogod huraajde
Өлзий
2018-05-28 14:23
Монголыхоо төлөө үр хүүхдийнхээ төлөө үр хойчдоо юу үлдээх гэж хамаг газрыг ухаж самарддаг байнаа экскаваторынх нь хамаг шаланк шанаганых нь хэдэн шүдийг хуу хамах хэрэгтэй
Ganchimeg
2018-05-28 13:54
Vneheer haramsaltai dvr zurag haragdaj bn huuli bus vil ajillagaa ywuulj bgaa hvmvvst hatuu hariutslaga tootsoh heregtei
keyboard_arrow_up