COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Миний Улаанбаатар” төслийн уралдааны шилдгүүд тодорлоо

2018 оны 5 сарын 23

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн, Монгол Улсын их сургуультай хамтран “Миний Улаанбаатар” шилдэг төслийн санаа сонгон шалгаруулах уралдаан зохион байгууллаа. Уралдааны материалыг энэ сарын 15-18-ны хооронд хүлээн авсан бөгөөд шилдэг төслүүдийг өнөөдөр шалгаруулсан юм. 8 их дээд сургуулийн 20 гаруй материал ирүүлснээс шилдэг 10 төслийг илтгэл хэлбэрээр хэлэлцүүлж, байр эзлүүлэв. МУИС, ШУС-ийн БУ-ны салбарын Газарзүйн тэнхимийн оюутан Ж.Дашням, Г.Адьяа-Очир, Ч.Болорчулуун нар “Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” төслөөрөө тэргүүн байр эзэллээ. Харин хоёрдугаар байрт МУИС, ШУС-ийн Эдийн засгийн хөтөлбөр, МУИС, ОУХНУС-ийн оюутан А.Алтанбаяр, Б.Ангирмаа нар “Үзээд алдах уу? Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан нийгмийн суурь хүртээмжийг нэмэгдүүлэх” төслөөр, гуравдугаар байрт МУИС-ийн оюутан Н.Нандинцэцэг “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Улаанбаатар хотын оруулах хувь нэмэр судалгаа” төслөөр тус тус шалгарав.

Тус тэмцээний зорилго нийслэл хотын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам, хотын хөгжилд оруулах иргэдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр нээлттэй, бүх салбарыг хамарсан шинэ төслийн санаа-шилдэг инноваци санаачлагыг нээн илрүүлэх, дэмжихэд оршино гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57670
0 эможи

keyboard_arrow_up