COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

100 айлын авто машины замыг өргөтгөнө

2018 оны 5 сарын 23

Arslan.mn

НИТХ-аас Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр буюу 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлыг судлан хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг хуралдав.

Ил задгай худалдаа эрхлэгчид болон хүний биед сөрөг нөлөө үзүүлэхүйц барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоосон байна. 

Энэ удаагийн хуралд НИТХ-ын дарга С.Амарсайхан оролцлоо. НМХГ  болон Сүхбаатар дүүргийн МХГ-аас 100 айл орчимд явуулын баг ажиллуулж ил задгай худалдаа эрхлэгчид болон хүний биед сөрөг нөлөө үзүүлэхүйц барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбайд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байгаа иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг албадан зогсоож, газар чөлөөлөх албан шаардлагыг хүргүүлсэн тухай мэдээлэл өгөв.

НГА-ны дарга Э.Болорчулуун "100 айл орчимд ил задгай худалдаа эрхэлж байгаа иргэдийн газрыг зориулалтын дагуу ашиглуулах чиглэлээр бид мэдэгдэх хуудас өгч ажилласан. Мөн 100 айл орчимд газар эзэмшиж байгаа иргэдийн газрын гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, эзэмшлийн хугацаа нь дууссан газраа сунгуулах гэсэн өргөдлийн шийдвэрлэлтийг түр зогсоогоод байна" гэв.

НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга "Бид 100 айлыг нүүлгэн шилжүүлэх эхний шатны ажил болох ил задгай худалдаа эрхлэлт болон  барилгын материалын үйлдвэрлэл эрхэлтийг түр зогсоогоод байна.

Одоо байгаа 9 метрийн өргөнийг  14 метр болгон  өргөтгөж, хоёр талд нь 3 метр явган хүний болон дугуйн зам барихаар зураг төслийг нь гүйцэтгэж байна.

Мөн 100 айлд байршиж байсан Иргэний бүртгэлийн төвийн үйл ажиллагааг дүүргүүдэд шилжүүлсэн нь тэр орчмын замын хөдөлгөөний ачааллыг 20-40 хувь бууруулсан гэсэн тооцоо гарсан.

Цаашид бид хугацаа алдахгүйгээр замын ажлыг эхлүүлэхийг зорьж ажиллаж байгаа, барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэдийн хувьд бид нүүж болно, гэхдээ нүүж очих шинэ газарт биднийг ажиллах боломжоор хангаж өгөх саналыг гаргадаг"  гэсэн бол НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра"Бидний хувьд ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврын дагуу 100 айлын уулзвараас хойш 32-ын тойргийн уулзвар хүртэлх 1,6 км авто замын зураг төслийг  одоо байгаа 9 метрийн өргөнийг  14 метр болгон  өргөтгөж, хоёр талд нь 3 метр явган хүний болон дугуйн зам барихаар зураг төслийг нь гүйцэтгэж байна.

Зургийн ажил энэ 7 хоногтоо бэлэн болно, гагцхүү замын ажил эхлэхэд трасст орсон газар доорх шугам сүлжээний асуудлыг шийдэх шаардлага тулгарч байна" гэлээ.

Налайхад баригдах барилгын материалын зах, худалдааны төвийг заавал үйлдвэр технологийн парктай хамт, Налайхаас зайтай барина гэхгүйгээр Налайх-Чойрын замын уулзвараас холгүй  замын дэргэд газрыг нь шийдэж болохоор бол судалж шийдэх хэрэгтэй. 

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Мэдээллийг цаг тухай бүрд нь авч ажиллаж байгаа. 100 айл орчмын газрыг Хотын Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж ажиллахаар төлөвлөх ёстой.

2018 оны есдүгээр сарын 01-ээс хойш 100 айл орчимд нэг ч үйлдвэр ажиллах ёсгүй гэдэг зохион байгуулалтыг удирдлага болгож ажил хариуцаж байгаа нөхөд анхаарч ажилла. Ажил үүргээ уялдуулах, мэдээллээ солилцож хурдтай ажиллах нь чухал байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар замын зургаа хурдан гарга, хугацаа алдаж байна. Та бүхэн өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан бусдаас гуйхгүй 1.6 км замын зураг гаргачих боломжтой биз дээ. Зардал хөрөнгө шаардлагатай бол тэрнийгээ судалгаа тооцоотойгоор гаргаад, тухай бүрд нь хэл. Налайхад баригдах барилгын материалын зах, худалдааны төвийг заавал үйлдвэр технологийн парктай хамт, Налайхаас зайтай барина гэхгүйгээр Налайх-Чойрын замын уулзвараас холгүй  замын дэргэд газрыг нь шийдэж болохоор бол судалж шийдэх хэрэгтэй.

Энэ асуудалд Налайхын Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, НГА-ны дарга Э.Болорчулуун, Налайхын үйлдвэр технологийн паркийн захирал С.Батжаргал нар хамтраад ажилла.

Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Бодлого зорилгоо нэгтгэж байж ажлын амжилтын хойно гарна гэдгийг хаана хаанаа санаж, хариуцсан ажилдаа эзэн болж ажиллацгаая. Ажил хариуцсан дарга нар тус тусын ажлын бэлтгэлээ базаагаад дахин оруулж ир" гэж хэлснээр Ажлын хэсгийн хуралдаан тавдугаар сарын 25-ны баасан гарагийн 10 цагт  дахин хуралдахаар болж өндөрлөлөө.

НИТХ-ын ХМОНХТ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57659
0 эможи

keyboard_arrow_up