COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НХЭГ: Гацуурт ХХК “АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” энэ сарын 25-нд зохион байгуулагдана

2018 оны 5 сарын 23

Arslan.mn

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлж, хамрах хүрээг өргөжүүлэн хүртээмж, чанар, үр ашгийг нь дээшлүүлэх зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-өөс 9 төрлийн багц үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгуулагуудад нэг цэгээс үзүүлж байна.

Тус төвийн онцлох үйл ажиллагааны нэг болох ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян, ажлын байрны нээлттэй өдөрлөг, ажлын ярилцлага зохион байгуулах үйл ажиллагааг ажил олгогчидтой хамтран зохион байгуулдаг.

Энэ удаад “Гацуурт” ХХК-иас дараах 30 мэргэжлээр 100 гаруй ажлын байрыг зарласаны дагуу 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр буюу Баасан гарагийн 09.00-16.00 цагийн хооронд Ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна.  Үүнд:

Аудитын хэлтсийн дарга

Борлуулалтын ажилтан

Санхүүгийн албаны дарга                    

Тоног төхөөрөмжийн ахлах механик                  

Ерөнхий нягтлан бодогч                              

Тоног төхөөрөмжийн механик                               

Ахлах нягтлан бодогч

Шалгах механик                

Нягтлан бодогч

Сэлбэг захиалга, тоо бүртгэлийн механик

IT, электрон техник хангамжийн инженер

Засварчин

ХАБЭА-н ажилтан

Жолооч

Дизайнер

Диспетчер

Автын цахилгаанчин                                                              

Өндрийн цахилгаанчин

Бригадын дарга

Техникч                                    

Агрономич                             

Туслах агрономич        

Дээж угаагч                                  

Үр ариутгагч                         

Туслах ажилтнууд

Үйлдвэрийн менежер

Хөргөлтийн инженер

Түгээлтийн менежер

Худалдагч

Ногоочин

Цахилгаан поны жолооч

 

Гацуурт ХХК нь 1993 онд байгуулагдсанаас хойш хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, уул уурхайн зэрэг биенесийн салбаруудад амжилттай ажиллаж байгаа 1000 гаруй ажилтантай томоохон аж ахуйн нэгж юм.

Өдөрлөгийн үеэр ажил хайгч иргэдийг бүртгэх, тохирох ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээг хүргэхээс гадна ажил олгогчийн тавьж буй ерөнхий шаардлагыг хангасан иргэдээс Гацуурт ХХК шууд ажлын ярилцлагыг авах юм. Энэ нь нэг талаас ажил хайгч иргэд нөгөө талаас ажил олгогчдын цаг хугацааг хэмнэх, ажилд орох үйл явцыг хөнгөвчлөх, чирэгдлийг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой.

Өдөрлөгт хүрэлцэн ирж хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос авсан иргэдийг дараах боломжууд хүлээж байна. Үүнд:

  • Бизнесийн олон чиглэлд хөрвөн өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх
  • Ажлын тав тухтай таатай орчинд эрч хүчтэй, чадварлаг, эвсэг хамт олонтой ажиллах
  • Мэдлэг ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх
  • Ажилтан бүр ахиж дэвших ижил тэгш боломж  
  • Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин, урамшуулал
  • Дэлхийн зах зээлд нэрд гарсан хамтрагч байгууллагуудын ажлын туршлагаас суралцах

Арга хэмжээ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 09.00-16.00 цагийн хооронд болно.

Хаяг: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт

Утас: 75111896, 91011896

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57652
0 эможи

burhan min
2018-05-24 03:53
bi ingevel hund yamar haragdah bol gesen bodol zorilgui haragduuldag hun yu gej bodoh n hamaagui geheer zorilgogui haragdaj shuumjluulehgui
keyboard_arrow_up