COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын явц

2018 оны 5 сарын 03

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажил үргэлжилж байна.

НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяраар ахлуулсан ажлын хэсэг талбай дээр ажиллаж, цахилгааны кабель, холбооны шугам шилжүүлэхтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэлээ.

Эхний ээлжинд “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн зүүн талын явган хүний замыг түр хааж, шугам шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Гүүрэн гарцын барилгын ажил хэвийн үргэлжилж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

 

Гүүрэн гарцыг барьснаар төмөр зам, авто машинтай нэг түвшинд огтлолцдог хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах чухал ач холбогдолтой юм. 

 

Гүүрэн гарц нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр, нийт 30 орчим сая доллараар хийгдэж буй. 2017-2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56846
3 эможи

keyboard_arrow_up