COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Цахим газар өмчлөлийн шийдвэрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр олгож эхэллээ

2018 оны 4 сарын 27

Arslan.mn

Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд нийт 52 байршилд цахимаар хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж, 69,836 иргэнд  3,491.8 га газрыг өмчлүүлсэн.

Цахим газар өмчлөлийн шийдвэрээ авч чадаагүй иргэдэд үйлчилгээг ойртуулах үүднээс газар өмчлөлийн шийдвэрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан олгохоор болсон. Тиймээс иргэд цахим газар өмчлөлийн шийдвэрээ авах гэж алслагдсан дүүргүүд рүү явж цаг заваа гарздах шаардлагагүй боллоо.

Ингэхдээ нийслэлийн төвийн зургаан дүүргийн иргэд Багануур, Налайх, Багахангай дүүрэгт цахим хэлбэрээр газар өмчилсөн бол газар өмчлөлийн шийдвэрээ нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав төвд байрлах Газрын албаны цонхноос авах боломжтой юм.

Харин Багануур, Налайх, Багахангай дүүргийн иргэд цахим газар өмчлөлийн шийдвэрээ өөрийн харьяа дүүргийнхээ Газрын албанаас авна.

  1. Баянзүрх дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Дүнжингарав,
  2. Сонгинохайрхан дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Драгон,
  3. Хан-Уул дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Мишээл,
  4. Сүхбаатар дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Оргил төвд байрлах нийслэлийн Газрын албаны цонхноос газар өмчлөлийн шийдвэрээ авч болохоор боллоо.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Газар өмчлөлийн хэлтсийн 319215 дугаарын утсаар авч болно гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56577
0 эможи

новшнууд
2018-04-27 11:37
хамгийн тэнэг байдлаар зохион байгуулсан доо аав ээж ах дүүсээс нь үр хүүхдийг нь салгаж үймээн самуун дэгдээсэн дээ
keyboard_arrow_up