COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Улаанбаатар марафон-2018” ирэх сарын 19-нд болно

2018 оны 4 сарын 26

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан  “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлт зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Ажлын хэсгийнхэн  “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлт зохион байгуулах  бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн.

“Улаанбаатар марафон” гүйлтэд дүүрэг, хорооны иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудыг идэвхжүүлэн оролцуулах, дэд ажлын хэсгүүдийг хуралдуулж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт авч ажиллах, гүйлтэд оролцох гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүст урилга, мэдээлэл сурталчилгааг хүргэх, урих, оролцуулахтай холбоотой ажлыг зохион байгуулах, онлайн бүртгэлийн цахим хуудсыг шинэчлэн сайжруулж, алдаа дутагдлыг тухай бүр арилгаж ажиллах, Сүхбаатарын талбайд болон гүйлтийн маршрутын дагуу иргэдийн тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор хог хаягдал, бие засах цэг, цэвэрлэгээний ажил, маршрутын дагуу уралдах замыг услах ажил зохион байгуулахыг холбогдох албаныханд тус тус үүрэг болгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56558
0 эможи

Батэрдэнэ
2018-05-21 15:53
Өндөр
keyboard_arrow_up