COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хөрсний шинжилгээ хийж, ариутгал халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байна

2018 оны 4 сарын 25

Arslan.mn

Нийслэлийн Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлд тусгагдсан ажлын хүрээнд гэр  хорооллын хөрсний бохирдлыг бууруулах гэр хорооллын айл өрхийн бохирын цооног, нүхэн жорлонг ариутган халдваргүйжүүлдэг амьд бактер, ариутгалын бодисыг иргэдэд ойртуулах ажлыг эрчимжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилготойгоор 2017 оноос Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Шинжлэх ухааны Академийн “Гарааны технологийн инкубатор” ХХК-тай хамтран хөрсний бохирдол ихтэй байж болзошгүй 16 хорооны 50 цэг болон Туул голын ай савд хөрсний дээжийн судалгааг хийн ариутгал халдваргүйжуулалтын ажлыг нийслэлийн 9 дүүргээс анх удаа зохион байгуулан амжилттай үргэлжилж байна.  
 
Дээрх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Гарааны технологийн инкубатор” ХХК-тай хамтран 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр дүүргийн Соёлын ордонд хороодын албан хаагчид, хэсгийн ахлагч, иргэд, ариутгалын бодис, бохир задалдаг амьд бактер худалдаалах аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын дунд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.     
 
Энэхүү хэлэлцүүлэгээр гэр хорооллын нүхэн жорлонгийн бохир задалдаг амьд бактер буюу зориулалтын бодис үйлдвэрлэдэг, импортолдог хувийн хэвшлийн компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулж, гэр хорооллын дэлгүүрүүдээр амьд бактери бодис худалдаалах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.  
 
Энэ чиглэлийн бодис импортлодог, дотоодод үйлдвэрлэдэг амьд бактерийг бий болгодог, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллан санал болгосон бүтээгдэхүүнүүдийг дүүргийн гэр хорооллын 13 дэлгүүрээр эхний ээлжинд худалдаалж эхлэх юм.
 
Ингэснээр дээрх бодис, бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг, худалдаалдаг, импортолдог мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласанаар иргэд, айл өрх өөрсдөө хүссэн үедээ тодорхой хугацаа давтамжтайгаар өөрсдийн нүхэн жорлонгоо хянаж тогтмол хуваарийн дагуу хийж байх боломж нээгдэж байгаа юм.
 
Түүнчлэн хөрсний бохирдлыг саармагжуулах, багасгахын тулд биологийн бактерийг ашиглах нь хамгийн үр дүнтэй ашигтай бичил биетэний технологи гэдгийг зохион байгуулагч нарын зүгээс хэлж, иргэдийг тогтмол авч хэрэглэж хөрсний бохирдолоо бууруулахыг уриаллаа гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56478
0 эможи

keyboard_arrow_up