COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Шинээр ТАВАН түр зам гаргаж, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ эрчмийг НЭМЭГДҮҮЛЖ байна

2018 оны 4 сарын 16

Arslan.mn

Замын цагдаагийн газрын орчимд барих гүүрэн гарцын ажил эхэлсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөнд орж буй өөрчлөлтүүд болон дугаарын хязгаарлалтыг долоо хоногт 2 удаа хийх эсэх талаар иргэдээс авсан санал асуулгын дүнг үндэслэн гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр "Иргэд дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин хэвээрээ мөрдөгдөхөөр болсон.

Нарны замын хувьд 3-4 газар буцаж эргэх зохицуулалтыг хийж замын хөдөлгөөнийг үргэлжлүүлж байна. 

Төмөр замын аюулгүй байдлыг хангах зорилгоор Махатма Гандигийн гудамжнаас Нарны зам руу холбогдох гарцан дээр автомат хаалт байршуулах учир пүрэв гарагийн 22.00 цагаас даваа гарагийн өглөөний 07.00 цаг хүртэл энэ хэсгийн замын хөдөлгөөнийг хаана.

Энэ хугацаанд хуучин замын цагдаагийн гүүрэн гарцан дээрх төмөр замынхаа автомат тоноглолуудыг шилжүүлж суурилуулах ажил хийгдэнэ. Тоноглол хийгдэж дуустал хоёр цагдаагийн алба хаагч болон дохиочид байнга ажиллана. 

Мөн хүнд даацын автомашинуудын явах маршрутыг өөрчлөх, бөөний төв, захуудын цагийн хуваарийг өөрчлөх зэрэг зохион байгуулалтууд хийнэ. Одоогоор олон төрлийн саналууд гарч байгаа, үүнийг Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ" гэлээ.

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат "Нийслэлийн бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбоотойгоор замын асаалал тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид уртасгасан цагаар, бүрэн бүрэлдэхүүнээрээ замын хөдөлгөөнийг зохицуулан ажиллаж байна. 

Замын цагдаагийн уулзвар дахь гүүрэн гарцын ажил албан ёсоор эхэлж байгаатай холбоотойгоор таван түр зам нээлээ. 

Шинээр гаргасан түр замууд:
  • Гол зам нь Нарны замыг Махатма Гандийн гудамжтай холбох 400 м зам
  • Махатма Гандийн гудамжийг Хүннүгийн гудамжтай холбосон 
  • Хүннү хорооллоос урагш Удирдлагын академитай холбосон зам 
  • Баянмонгол хорооллын баруун талын Саруул хотхоны дундах замыг тусгаарлах зурвастай болгож байнгын цагдаа ажиллуулж эхэллээ. 
  • Нарны зам дээр 3-4 газарт баруун зүүн болон буцаж эргэх эргэлтүүдийг хийж, замын хөдөлшөөний эрчмийг нэмэгдүүлж байна. 

Дашрамд дурдахад гүүрэн гарцын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын аж ахуйн нэгж гүйцэтгэх бөгөөд туслан гүйцэтгэгчээр дотоодын 16 компани ажиллах аж. Мөн бүтээн байгуулалтад 450 гаруй ажилтан шаардлагатай бөгөөд үүнээс 150 нь БНХАУ-ын иргэн байх юм. Үлдсэн ажиллах хүчнийг дотоодоос бүрдүүлэх аж. Мөн гүүрэн гарцын түүхий эд, материалын 70 хувийг Монголоос худалдаж авах юм байна.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56126
6 эможи

keyboard_arrow_up