COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“ХӨДӨЛГӨӨНТ ОФФИС” хороодод ажиллаж байна

2018 оны 3 сарын 22

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн хэмжээнд анхлан хэрэгжиж байгаа “Хөдөлгөөнт оффис”-ийн үйл ажиллагаа хоёр дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Өнөөдөр дүүргийн Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч Ц.Шижир, П.Давхарбаяр нараар ахлуулсан хоёр баг 1-4, 11-14 дүгээр хороонд тус тус ажиллав. Багийн бүрэлдэхүүнд дүүргийн ЗДТГ-ын бүх хэлтсийн дарга нар, Засаг даргын дэргэдэх Татвар, Нийгмийн даатгал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ, Боловсрол, Замын цагдаагийн хэлтэс, Газрын алба болон хог тээврийн компанийн холбогдох мэргэжилтнүүд оролцож, төрийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн асуултад хариулт өгч, санал хүсэлтийг нь хүлээн авлаа. Дараагийн удаа “Хөдөлгөөнт оффис” 5-7, 15, 17, 19 дүгээр хороонд тус тус ажиллана гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55183
0 эможи
keyboard_arrow_up