COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Татварын албаны удирдах ажилтны сургалт, семинар, зөвлөгөөн-2018” үргэлжилж байна

2018 оны 3 сарын 21

Arslan.mn

“Татварын албаны удирдах ажилтны сургалт, семинар, зөвлөгөөн-2018” өнөөдөр эхэллээ. Арга хэмжээнд ТЕГ-ын дарга Д.Занданбат, дэд дарга Б.Заяабал болон нийслэл, дүүрэг, 21 аймгийн Татварын албадын дарга нар оролцож байна.
Монголын Татварын албанаас энэ онд “Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилтыг дэвшүүлэн, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.

Arslan.mn
Зөвлөгөөний эхний өдөр буюу өнөөдөр “ТЕГ-аас 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2018 оны зорилт, цаашид анхаарах асуудал” , Татварын хуулийн шинэчлэлт, гадаад хамтын ажиллагаа”, “Татвар төлөгчийн бүртгэл, тайлан боловсруулалт, цаашид анхаарах асуудлууд” , “Хяналт, шинжилгээ, үнэлгээ, цаашид баримтлах бодлого”, “Татварын албаны эрсдэлийн удирдлагын хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал” зэрэг илтгэлүүдийг тус тус хэлэлцүүлж байна.
Сургалт, зөвлөгөөний үеэр орон нутгийн Татварын албадын дарга нараас тодруулга авсанаа хүргэж байна.

Завхан аймгийн Татварын хэлтсийн дарга Г.Ганболд:

Arslan.mn
“Завхан аймгийн хувьд 2017 онд татварын орлого төлөвлөгөөт орлогоос тэрбум гаруй төгрөгөөр давуулан биелүүлсэн үзүүлэлттэй гарсан. Монгол улсын хэмжээнд татварын багц хуулийг шинэчлэх хэлэлцүүлэхтэй холбогдуулаад ТЕГ-аас удирдах албан тушаалтны сургалт, семинар өнөөдөр зохион байгуулж байна.  Энэ удаагийн зөвлөгөөний хувьд хуулийн шинэчлэлттэй холбоотой мэдээлэл өгөхөөс гадна татварын ажилтны ёс зүй, Ерөнхий сайдын 01 албан даалгаврын дагуу төрийн албан хаагчийн хариуцлагын  хүрээнд төрийн удирдлагын академиас сургагч багш нар, хуулийн салбарын мэргэжилтнүүд хуулийн мэдлэг олгож байгаагаараа ихээхэн шинэлэг онцлогтой сургалт, семинар болж байна.” хэмээлээ.

Хэнтий аймгийн Татварын хэлтсийн дарга А.Гантөмөр:

Arslan.mn
ТЕГ-аас төв болон орон нутгийн хэмжээнд татварын ажилтны сургалт, зөвлөгөөн   өнөөдрөөс эхлээд гурван өдөр зохион байгуулахаар  болж байна. Сургалт, зөвлөгөөнөөр бид 2017 онд хийсэн ажлын үр дүнгийн тайланг сонсохын зэрэгцээ, 2018 онд ямар зорилт дэвшүүлж байгаа, яаж ажиллах талаар хэлэлцэж, мэдээлэл авч байна.
Хэнтий аймгийн хэмжээнд 2017 онд Монгол улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн. Бид улсын төвлөрсөн төсөв болон аймаг, сумын төсвийн сар болгоны төлөвлөгөөг жигд ханган  135 хувиар биелүүлж, 10 тэрбум  төгрөг оруулах ёстойгоос 13 тэрбум төгрөг оруулсан. Энэ ажлын хүрээнд аймгийн 41 албан хаагч маш шаргуу ажилласан гэдгийг дурдмаар байна.
Орлогын  төлөвлөгөөг биелүүлэх ажлын хүрээнд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Тодруулбал  бүх сумын засаг дарга нар болон аймгийн  Татварын хэлтсийн дарга, сумын  татварын байцаагч нарын хооронд гурвалсан гэрээ байгуулж ажилласан. Энэ дээр  үндэслээд сум болгонд сумын байцаагчаар ахлуулсан  орлого бүрдүүлэх ажлын хэсэг байгуулан ажилсан нь үр дүнгээ өгсөн ажил болсон.” хэмээлээ.

Arslan.mn
Түүнчлэн энэ өдөр АМНАТ төлөгчийн бүртгэл, тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, албан татвар ноогдуулах, Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын талаар танилцуулга хийгдлээ.
Сургалтын хоёр дахь өдөр буюу маргааш ОУВС-ийн зөвлөх Кейт Күйгли “Монголын татварын албанд татварын хууль тогтоомж мөрдөлтийг удирдах нь”, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтуяа “Зөрчлийн тухай хууль, түүний хэрэгжилт”, ТЕГ-ын албаны хүмүүс “Санхүү, хөрөнгө оруулалтын талаар 2017 онд хийж гүйцэтгэсэн ажил, 2018 оны зорилт, “Төрийн захиргааны алба, үйл ажиллагааны талаархи асуудлууд”-ыг тус тус танилцуулахаар  болжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55145
15 эможи
keyboard_arrow_up