COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“АВТО ЗАМ-ЭКСПО 2018” шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн үргэлжилж байна

2018 оны 3 сарын 20

Arslan.mn

Авто замын салбарт ажиллаж буй инженер, техникийн ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, авто зам барилгын ажил, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын гадаад хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор зхион байгуулагдаж байгаа “Авто зам  экспо-2018” шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн- бага хурал Corporate hotel & Convention centre-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн Авто замын хөгжлийн газар тус үзэсгэлэн- бага хуралд дэмжлэг үзүүлэн хамтран оролцож,  үйл ажиллагаа, 2018 онд хэрэгжүүлэх төслүүдээ танилцуулж байгаа юм. Монголын Авто замчдын холбооноос зохион байгуулж байгаа тус үзэсгэлэн-бага хуралд Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, үндэсний авто зам барилгын компаниудаас гадна ХБНГУ-ын Заксан Анхалт мужийн Авто замын газар, БНСУ-ын Барилгын технологийн институт, АНУ, Япон, БНХАУ-ын аж ахуйн нэгж, байгууллагууд шинэ дэвшилтэт техник, технологио танилцуулан оролцож байна. Хоёр өдрийн хуралдаанд “Төрөөс авто замын салбарыг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого”, “Авто замын хөдөлгөөнд оролцогчдод зориулсан зам барилгын ажлын анхааруулгын систем”, “Монголын авто замын мэдээллийн сангийн бүрдүүлэлт, ашиглалт”,  “Уян хучилтын засвар арчилгаа”, “Pothole Vision”-д суурилсан илрүүлэх систем болон өндөр бат бэхтэй асфальт хучилт”  зэрэг нийт 9 илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Өнөөдөр гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудын болон шинэ техник, технологийн танилцуулгаар үргэлжилж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55088
0 эможи
keyboard_arrow_up