COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Э.БОЛОРЧУЛУУН: 2017 оны ХУУРАМЧ захирамжаар залилангийн гэмт хэрэг хийж байна

2018 оны 3 сарын 12

Arslan.mn

Газар өмчлөлтэй холбоотой асуудлаар Нийслэлийн Газрын Албанаас шуурхай мэдээлэл хийлээ.

Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун "НЗД 2016 оны сүүлээс орон сууцны хороололд шинээр газар эзэмших эрх олгохгүй гэсэн захирамж гаргасан. Гэтэл 2017 оны хуурамч захирамжаар залилангийн гэмт хэрэг хийж байна. Иргэд хохирсноос болж цагдаагийн газарт гомдол гаргасан. Эрүүгийн цагдаа дээр шалгагдаж байна" гэв.

Arslan.mn

Хуурамч бичиг баримт үйлдэж залилан хийсэн гэмт хэргийн талаар сэрэмжлүүлэг:

2018 оны 03 дугаар сарын 01-ний Пүрэв гаригт Нийслэлийн Газрын албаны холбогдох албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг анхлан мэдэж, холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж эхэлсэн.
 Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2 ширхэг гэрчилгээг хуурамчаар үйлдэж залилан хийсэн гэх эл хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Тус албанаас мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан шаардлагатай мэдээлэл, материалыг гарган өгсөн.

 Хуурамчаар үйлдсэн гэрчилгээнүүдийн үндэслэл болсон Нийслэлийн Засаг даргын захирамжууд ор үндэсгүй, тийм захирамж байгүй бөгөөд 2017 оны А/94 дүгээр захирамж нь үйл ажиллагаа зохион байгуулах үүрэг бүхий “Ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүнийг баталсан, 2017 оны А/156 дугаар захирамж нь “Гадаад томилолтын тухай” захирамжууд байгаа юм. Үндсэндээ газар эзэмших эрхийн гэрчилгээ, түүнтэй холбоотой бүх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн нь тодорхой байгаа юм. Иймд хууль хяналтын зохих байгууллагаас уг асуудлыг шалгаж тодорхой болгохоор ажиллаж байна.
 2018 оны 03 дугаар сарын 12-ны Даваа гаригт www.Taс.mn сайтад мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй, гэм буруутай этгээд тогтоогдоогүй байхад НЗД болон Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулууныг хууль бус газар олгосон, гэм буруутай мэтээр мэдээлсэн нь худал болохыг мэдэгдэж байна. Тиймээс дээрх  www.Taс.mn сайтыг Зөрчлийн тухай хуулийн 6.21-р зүйлд заастыг үндэслэн хэн нэгний захиалгаар хүний нэр хүндэд санаатайгаар халдсан, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэмт хэрэг үйлдсэн мэтээр олон нийтэд мэдээлсэн гэсэн үндэслэлээр хуулийн байгууллагад гомдол гаргаж байна. Хүний нэр хүндэд санаатайгаар халдаж ийм худал мэдээллийг захиалга өгч бичүүлсэн цаад этгээдийг олж хариуцлага тооцуулах болно.

Энэ асуудалтай холбогдуулан иргэдэд газрын харилцаанд оролцох, бусдаас газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөгдсөн газрын эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тохиолдолд сайтар хянан үзэж, шалгаж байхыг анхааруулж байна.

ШУУД:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
54778
2 эможи
keyboard_arrow_up