COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Eрөнхий сайд асан Д.Содномд хүндэтгэл үзүүллээ

2018 оны 2 сарын 20

НИТХ-ын дарга С.Амарсайхан  уламжлалын дагуу төр нийгмийн зүтгэлтэн ахмад настнууддаа шинийн нэгний өдөр хүндэтгэл үзүүллээ.

Тэрбээр  Монгол Улсын 14 дэх Eрөнхий сайд асан Д.Содном гуай болон нийслэлийн хамгийн өндөр настнуудын нэг Дуламжав гуайтай золгов. Д.Содном гуай хэлэхдээ нийслэлийн иргэдэд чиглэсэн олон шийдвэрүүд гаргаж түүнийгээ хэрэгжүүлэхэд идэвхи, зүтгэлтэй ажиллаж, хуралдаж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж байгаа. Нийслэлийн иргэд 1.4 сая болсон мэдээг сонсоод их баяртай байсан. Гэвч хүн амын төвлөрлийг сааруулах, газар зохион байгуулалтын асуудалд зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай болжээ гэв. Тэрээр сар шинийн өмнөхөн шинэ ном хэвлүүлжээ.

Энэ номондоо нийслэл хотын махны хэрэглээг “чeнж”-ээр дамжуулахгүй хангах, нөөцийн мах бэлтгэх, экспортод гаргах боломж бий талаар судалгаанд үндэслэн бичсэн гэнэ. Сумдын иргэд ч махны үйлдвэртээ хувьцаа эзэмшиж ашиг орлоготой байх юм. Монголчууд бид жил бүр 20 сая төл бойжуулж байна.

Тиймээс жилдээ 200 000 тн мах бэлтгэх боломжтой. Нийслэлчүүд лабораторийн шаардлага хангасан “эрүүл мах” хэрэглэх боломж тун энгийн. Иймд энэхүү санаачлагыг минь уншиж танилцан хэрэгжүүлэх боломжийг судлаарай гээд өөрийн номыг бэлэглэв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Таны номыг уншиж үйлдвэрийн аргаар боловсруулсан махаар нийслэлчүүдээ хангах асуудлыг судлана. Ахмад зүтгэлтэн, Та бүхний минь мэдлэг, дадлага туршлага бидэнд үргэлж чухал байсаар ирсэн цаашид ч таны зөвлөмж, зөвлөгөөг сонсохдоо баяртай байх болно гэлээ. Мөн өндөр настан Дуламжав гуай өдгөө 105 насыг зооглож яваа. Тэрээр 2 хүүхэдтэй одоо үр ач 20 гаруй болсон гэв. Залуу насандаа тогоочоор ажиллаж байгаад насандаа суусан. Өдий наслахдаа олон ч нийгмийн нүүр, олон ч үйл явдлын гэрч боллоо. Гэсэн хэдий ч аливаа зүйлийн сайн, сайхан аз жаргалтайг нь олж  харж, хүлээн авч сэтгэл тэнэгэр амьдардаг гэв. Нийслэлийн ахмад настай иргэний хувьд хүүхдүүд, та бүхэндээ урт удаан наслахыг ерөөе гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54066
0 эможи
keyboard_arrow_up