COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Автомашинтай иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг зөвлөж байна

2018 оны 2 сарын 16

Arslan.mn

"Тийн унжлагат" хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 16-18-нд нийтийн тээврийн үйлчилээнд нийт 87 чиглэлийн 694 их, дунд багтаамжийн автобус, троллейбус иргэдэд 08.00-22.30 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилнэ.

Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн шуурхай зорчих эрэлтийг хангах үүднээс хөдөлгөөний ачаалал нэмэгддэг, хотын захын Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо гэсэн нийт 19 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 42-оор нэмэгдүүлж ажиллах юм.

Иймд иргэд та бүхэн түгжрэл сааталд цаг хугацаа, бензин шатах тослох материалаа үрэлгүй нийтийн тээврийн хэрэгслийг сонгож, хурдан шуурхай зорчих боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53931
0 эможи
keyboard_arrow_up