COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Замын цагдаа нарыг амны хаалтаар хангав

2018 оны 2 сарын 05

Arslan.mn

Сүүлийн үеийн хүйтрэл, утааг үл ажран Замын цагдаа нар уулзвар,  замын түгжрэл ихтэй газруудад олноор ажиллаж буйг та бүхэн харж байгаа байх. Тэд бас маск зүүснийг ч ажиглаа биз. Тэгвэл "HAPPY" ХХК хүнд нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэж байгаа тэдэнд дахин ашиглах боломжтой РМ2,5 шүүлтүүртэй 800 ширхэг амны хаалт бэлэглэжээ. 

Тус компани зар сурталчилгааны чиглэлээр ч Замын цагдаагийн албатай тогтмол хамтран ажиллаж зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд ослын хор уршгийг ойлгуулах зорилго бүхий видео сэрэмжлүүлгийг Улаанбаатар хотын 5 дүүргийн  550 гаруй орон сууц болон албан байгууллагын цахилгаан шатанд байрлах ЛЕД дэлгэцээр дамжуулан олон нийтэд хүргэж байна.  

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53433
0 эможи
keyboard_arrow_up