COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 наснаас тэтгэвэртээ гарч болно

2018 оны 1 сарын 30

Arslan.mn

ОУВС-ийнхан Монголд ирээд дөрөв дэх хоногтоо ажиллаж байна. Энэ удаагийн уулзалтаар  хэлэлцэх асуудлууд иргэдийн хувьд хүлээлттэй байсан. Тухайлбал, хүн амын орлогын албан татвар,  тэтгэврийн насыг нэмсэн асуудлыг эргэн харна гэж ярьж байсан билээ.

Тэгвэл өнөөдөр Засгийн газрын 100 хоногийн тайлангийн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийхдээ ОУВС-тай хийж буй хэлэлцээрйн үр дүнгийн талаар мэдээлсэн юм.

Ерөнхий сайдын мэдээлснээр тэтгэврийн насыг жил бүр 6 сараар нэмж байсныг больж 3 сар болгож байгаа юм байна. Түүнчлэн иргэд хүсвэл эрэгтэй 60 наснаас, эмэгтэй 55 наснаас тэтгэвэртээ гарч болох аж. Харин тухайн хүн дээрхи насанд хүрсэн ч  өөрийн хүсэлтээрээ үргэлжлүүлэн ажиллаж болох юм байна.

Мөн хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан иргэдийн тэтгэвэрт гарах насыг урьдын адил үргэлжлүүлэхээр болжээ.  Эдүгээ манай улсын хүн амын дундаж наслалт  эрэгтэй 67, эмэгтэй 72 нас  юм байна. 

Өөрөөр хэлбэл хэдийд тэтгэвэртээ гарах нь тухайн иргэний өөрийн сонголтоос хамаарах бөгөөд хосолсон  хэлбэрээр явагдах болж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг үргэжлүүлэн хүргэх болно
 

Г.Ханболор

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53082
0 эможи
keyboard_arrow_up