COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт өнөөдөр болно

2018 оны 1 сарын 29

Arslan.mn

НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран зохион байгуулж байгаа “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт өнөөдөр Төрийн ордонд эхэлнэ. “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтын онцлог нь хувийн хэвшил, бизнесийнхэний хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг илүүтэй дэмжиж, Улаанбаатар хот хамтран ажиллаж, иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулахын төлөө бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг чиглүүлэхэд оршиж байна. Энэ уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын мэдээлэл, танилцуулга өгч, Улаанбаатар худалдааны танхимын гишүүд төрөөс дэмжлэг авч, хамтран хэрэгжүүлж болохуйц томоохон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулна. Мөн нийслэлийн харьяа агентлагууд үзэсгэлэн гаргаж, худалдан авах ажиллагаа болон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, нийгмийн салбар гээд бүхий л чиглэлээр бизнесийнхэн болон аж ахуй нэгжид мэдээлэл өгнө.

Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, Олон Улсын байгууллагын төлөөлөгч, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид оролцоно.

Түүнчлэн “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес чуулга уулзалтын логог тэнгэрийн цэнхэр, агаарын цагаан, модны ногоон, асч бадамлахын улаан өнгийг оруулж хийсэн болно. Энэ өнгө нь иргэдийн ажиллаж, амьдрах, бизнесээ эрхлэхэд таатай орчныг бүрдүүлж, агаар, хөрсний бохирдолын асуудалд онцгойлон анхаарсан жил байна гэдгийг илтгэж байна. Мөн “Эко хот, эдийн засгийн төв” байх зорилтыг давхар агуулж, хөгжин дэвжихийг билэгджээ.

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт нь “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн зорилтыг төр, хувийн хэвшил хамтдаа хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна. Тус бизнес уулзалтыг МҮОНТ орон даяар шууд дамжуулан хүргэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53021
0 эможи
keyboard_arrow_up