COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НАЗХГ-ын удирдлагууд Налайх дүүргийн хороодод ажиллалаа

2018 оны 1 сарын 26

Arslan.mn

НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Г.Баттогтох, ЗБХХ-ийн дарга Б.Бум-Эрдэнэ нар  өнөөдөр хуваарийн дагуу Налайх дүүргийн 1, 2, 5 дугаар хороодод ажиллаж,  иргэдийн санал сэтгэгдлийг сонсож, цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төр, засгийн бодлого шийдвэрийг сурталчлах, нийслэлээс хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгч, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах, хорооны үйл ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилтын хүрээнд НЗДТГ болон харьяа агентлагуудын удирдлагыг нийслэлийн 152 хороонд өөрийн биеэр хүрч ажиллах үүрэг өгсөн юм. Үүний дагуу НАЗХГ-ын удирдлагууд өнөөдөр Налайх дүүрэгт ажиллалаа.

Arslan.mn

 Нийт хороодын хувьд ажлын байр, нийтийн тээврийн зогсоол дутмаг, нийтийн тээврийн хүрэлцээ муу, тус чиглэлд явдаг автобус хүйтэн,  зам, дэд бүтэц муу, дугуйн зам шаардлагатай байгаа, сургууль, цэцэрлэг дутмаг, гэрэлтүүлэг, камер байрлуулах, эмнэлгийн үйл ажиллагаа муу, эмч нарын чадвар, хүртээмж шаардлага хангадаггүй, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх, утаа, хөрсний бохирдлыг шийдвэрлэх,   мөн 2-р хорооны орон сууцны хуучин барилгууд нурахад бэлэн болсон тул дахин төлөвлөх шаардлагатай байгаа талаар өөрсдийн тулгамдсан асуудлуудаа танилцууллаа. Мөн Улаанбаатар Налайх чиглэлийн 20,9 км авто замыг яаралтай барих, Барилгын материал үйлдвэр, технологийн паркийн ашиглалтад оруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх талаар  саналаа хэллээ.

НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр “Бид бүтэн жилийн турш хамтран ажиллаж, Та бүхний нэн тэргүүнд шийдэх шаардлагатай асуудлыг нийслэлийн Засаг дарга болон холбогдох байгууллага, ажлын хэсгүүдэд танилцуулж, дэмжин ажиллана. Тэгэхдээ Та бүхэн хороо, дүүргийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлаа багцлаад танилцуулж байвал сайн байна. Яагаад гэвэл өнөөдөр шууд төсөв хөрөнгө гаргаад, хүн тус бүрийн саналыг шийдээд явах боломж байхгүй. Тиймээс бид өөрсдийн хэмжээнд шийдэх асуудлаа шийдээд, бусад саналыг нийслэлийн Засаг дарга болон холбогдох байгууллагуудад хүргэж ажиллана” гэлээ гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52967
0 эможи
keyboard_arrow_up