COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Залуучуудын байгууллагын 95 жилийн ой энэ онд тохионо

2018 оны 1 сарын 26

Arslan.mn

Нийслэлийн хүүхдийн байгууллага байгуулагдсаны 90 жил, нийслэлд залуучуудын хөдөлгөөн үүч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байна. Эдгээр түүхт ойг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргад танилцуулаар нийслэлийн хүүхэд, залуучуудын байгууллагын үе үеийн удирдлагуудын төлөөлөл, ахмад үеийнхэн өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой уулзлаа.

Хотын пионерийн зөвлөлийн 2, 1-р нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Ренцен-Амгалан Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 9 төрлийн багц арга хэмжээг ирэх сарын 1-нээс наймдугаар сарын 24-ний өдрийг хүртэл зохион байгуулах болсон талаар хотын даргад дуулгаад “Бүх ажлууд төлөвлөгөөний дагуу явж байгаа. Хамгийн гол нь энэ арга хэмжээг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулахыг хүсч байна” хэмээв.

Түүнчлэн Хувьсгалт залуучуудын эвлэл, Хотын пионерийн зөвлөл зэрэг байгууллагууд тухайн үед залуучуудруу чиглэсэн ямар арга хэмжээг зохион байгуулдаг, юу хийдэг байсан талаар туршлагаасаа ярилцлаа.

“Засаг даргын ивээл дор зохион байгуулахад миний зүгээс татгалзах зүйл байхгүй. Захирамж гаргаад, ажлын хэсэг байгуулж ажиллуулна. Та бүхэн ажлын хэсэгт орж төлөвлөгөөгөө сайтар гаргаад, зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй. Хотын зүгээс бүхий л талаар дэмжин ажиллах болно” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд уулзалтын үеэр хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52950
0 эможи
keyboard_arrow_up