COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Энэ онд 33 сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг барих газрыг чөлөөлнө

2018 оны 1 сарын 26

Нийслэл хотын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд энэ онд нийт 79 төсөл хөтөлбөрийн газрыг чөлөөлнө. Үүнд, “Түгжрэлгүй гудамж, бухимдалгүй хот” хөтөлбөрт багтсан 24 авто зам болон замын байгууламж, нийт 33 сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгийн барилга, инженерийн шугам сүлжээний 11 төлөвлөлт, “Дугуйн зам” дэд хөтөлбөр багтаж байна.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн газрын албанд Баянзүрх дүүргийн 6-р дугаар хороо, 21 дүгээр сургуулийн баруун талын холбоос зам болон Замын цагдаагийн уулзварын олон төвшний гүүрэн гарцын зураг төсөл ирээд байгаа бөгөөд зураг төслийн дагуу суурин судалгааг гарган, газар чөлөөлөх тухай урьдчилсан мэдэгдлийг хүргүүлж эхэллээ гэж нийслэлийн Газрын албанаас  мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52934
1 эможи
keyboard_arrow_up