COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: 2018 онд ГАЗРЫН ухаалаг МЕНЕЖМЕНТИЙГ нэвтрүүлж, газрын санг бий болгоно

2018 оны 1 сарын 22

Arslan.mn

Нийслэлийн Газрын алба иргэдэд үйлчилгээгээ илүү ойр байлгаж, нээлттэй ажиллах үүднээс олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт  нийслэлийн удирдлагууд, газрын албаныхан болон олон нийтийн төлөөлөл болох 1,000 орчим иргэн оролцлоо.

Arslan.mn

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан, “НИТХ-аас санаачлан зохион байгуулж буй өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгээс бид хэдэн долоо хоногийн өмнө  газрын үйл ажиллагаатай холбоотойгоор иргэдээс санал гомдлыг нь авсан.  Энэ хүрээнд иргэд оршин суугчдаас маш олон тооны өргөдөл гомдол ирүүлсэн байна.  Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж буй гол шалтгаан бол Улаанбаатарчууд бидний амьдарлын мөнхийн сэдэв болсон, хотын өмнө тулгамдаад байгаа олон асуудлуудын ул суурь нь болсон газартай  холбоотой асуудлыг цаашид хэрхэн шийдэх, иргэдээс ирж байгаа санал гомдлыг яаж барагдуулах, эрх ашгийг нь хэрхэн хамгаалах, тэр хэмжээгээр  газрын үнэ цэнийг бий болгох асуудлыг хэлэлцүүлгийн хүрээнд ярилцаж,  гарц шийдлүүдийг эрж олоход оршиж байгаа гэдгээрээ онцлог."гэлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун албаныхаа 2017 оны ажлын тайлан болон 2018 онд хийх ажлын төлөвлөгөөг олон нийтэд танилцууллаа.

Arslan.mn

"Газрын албанаас өнгөрсөн нэг жилийн хугацаанд иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх 3 сарын аяныг зохион байгуулж, газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлсэн, нийслэлийн бүтээн байгуулалтын 79 ажлын газрыг бүрэн хийсэн, иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэхээр орц гарц чөлөөлөх ажлыг хийсэн.

Мөн иргэн аж ахуйн нэгжийг чирэгдүүлэхгүй байх үүднээс газар эзэмших эрхийг 15 жилээр сунгадаг болгосон. Нийтийн эдэлбэр газарт газар эзэмших, ашиглах эрх олгохыг бүрэн зогсоосон, сургууль, цэцэрлэгийн хашаанд олгосон газрын эрхийг хүчингүй болгох ажлыг эхлүүлсэн гээд иргэдийн тав тухтай, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхээр олон ажлыг зохион байгуулсан.

Харин 2018 онд газрын ухаалаг менежментийг нэвтрүүлэх, газрын бирж, газрын санг бий болгох, иргэдэд үзүүлэх үйлчилгээг олон улсын стандартад нийлүүлэх гэх мэт иргэдэд илүү нээлттэй, илүү ойр ажиллах, мэдээллийг ил тод байдлыг хангах зорилгоор цахим үйлчилгээг түлхүү нэвтрүүлэхээр зорьж байна" хэмээлээ.

Arslan.mn

Нийслэлийн Газрын алба иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад 27 нэр төрлийн үйлчилгээг үзүүлдэг байна. Тухайлбал, өнгөрсөн онд 20,815 албан бичиг хүлээж авснаас 20,718 шийдвэрлэжээ. Харин 34,949 өргөдөл гомдол хүлээн авснаас 30,694 шийдвэрлэсэн бөгөөд 4,249 өргөдөл шийдвэрлэх шатандаа буюу тухайн шатны Засаг даргын захирамжийн төсөлд хянагдаж байгаа аж.

Өргөдөл гомдлын шийдвэрлэлт 94 хувьтай байгаа бол дундаж хугацаа 16 хоног 6 цагтай гарсан байна. Өөрөөр хэлбэл, иргэн аж ахуйн нэгжүүдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явц сайн байгааг тоон үзүүлэлт харуулж байгааг онцолсон юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52714
0 эможи
keyboard_arrow_up