COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Амралтын өдрүүдэд нийт 363 алба хаагч хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

2018 оны 1 сарын 22

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2018.01.20,21-ний өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 490 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 379 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэл хотод 13 хүн гэмтэж, орон нутагт 1 хүний амь нас хохирсон нөхцөл байдалтай байна.Мөн тухайн өдрүүдэд зам тээврийн осолд бага насны хүүхэд өртөөгүй бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн хичээл амарсантай холбоотойгоор нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал 35 хувиар буурсан байна. 

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчлийг илрүүлэн шалгаж байна. 
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 9 осол, мөргөлдөх хэлбэрээр 14 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд дээрх ослын 90 орчим хувь нь жолоочдын буруутай үйлдлийн улмаас гарсан байна. 

Тухайлбал: 

1.    Төв аймгийн Эрдэнэ сумын Багазүтлүүр гэх газар асфальтан замд Howoмаркийн автомашин нь H.Porterмаркийн автомашинтай мөргөлдөж жолооч Ц-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол хэрэг гарсанд шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Мөн алба хаагчдаас цагдаагийн нийтлэг үүргийн хүрээнд 2017.12.22-ны өдөр БЗД-ийн нутагт гарсан орон байрны хулгайн гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан H.Grace маркийн болон бусад 2 тээврийн хэрэгслийг олж тогтоон харъяа нэгижд шалгуулахаар тус тус хүргүүлэн ажиллалаа. 

2.    Алба хаагчдад “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НЭГДСЭН УДИРДЛАГЫН СИСТЕМ” сэдэвт сургалт орж байна.

Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны “Замын аюулгүй байдлын бодлогыг сайжруулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” төслийн хүрээнд Замын цагдаагийн албаны нийт 80 алба хаагчдын дунд 2018 оны 1 дүгээр сарын 22,23,24-ний өдрүүдэд сургалт зохион байгуулж байна. 

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын аудит хийх, хэргийн газрын үзлэг хийх ажлыг сайжруулах, уг ажилд орчин үеийн техник, технологи ашиглах, тухайлбал “PAD” ашиглан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл хийх, осол хэргийг бүртгэх зэрэг ажлын хүрээнд цагдаагийн алба хаагчдын мэдлэг, чадварыг сайжруулахад уг сургалтын зорилго оршиж байгаа юм. 

Уг сургалтыг төслийн багийн гадаад зөвлөх Keith Lane, Монголын талын зөвлөх баг, Зам тээвэр хөгжлийн яамны Тээврийн газрын мэргэжилтэн А.Энхболд, Хууль сахиулахын их сургуулийн Хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч Р.Мөнхбаяр, ШУТИС-ын Механик, тээврийн сургуулийн Тээврийн салбарын багш Ж.Мягмаржав, Н.Мөнхзул нар хөтлөн явуулна. 

Уг төслийг Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэн Зөвлөх үйлчилгээний Техникийн туслалцааны төслийн Дани Улсын “Консиа Зөвлөхүүд” компаниас томилогдсон үндэсний мэргэжилтнүүдийн багтай хамтран манай улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд тус банкны буцалтгүй тусламжаар зам тээврийн ослын газарт цахим хэлбэрээр үзлэг хийж бүртгэлжүүлэх, статистик судалгаа, тайланг богино хугацаанд боловсруулах боломж бүхий программ хангамжийг боловсруулж, Замын цагдаагийн албаны харъяа нэгжийн алба хаагчдад 100 орчим ширхэг таблет багаж, мэдээлэл нэгтгэн боловсруулах сервер зэрэг тоног төхөөрөмж олгох ба зам тээврийн ослын газар дээр зураг авах, зураглал үйлдэх, бүртгэх үйлдлийг гүйцэтгэх боломж бүрдэж буй юм. 

    Гэрэл зургийг: MPA.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52701
0 эможи
keyboard_arrow_up