COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ НЭЭЛТТЭЙ ажлын байр зарлалаа

2018 оны 1 сарын 19

Arslan.mn

“Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГазрын “Барилга байгууламж, захиалагчийн хяналтын хэлтэс”-т дараах ажлын байранд урьж байна.

  • Барилгын хяналтын инженер
  • Дулааны хяналтын инженер /сэргээгдэх эрчим хүчний мэргэшсэн/
  • Цахилгааны хяналтын инженер
  • Усан хангамж ариутгах татуургын инженер

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО, ҮНДСЭН ҮҮРЭГ:
Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төслүүдийн барилга байгууламжид захиалагчийн хяналтын ажлыг холбогдох техникийн хяналт, норм дүрэм, стандартад нийцүүлж ажиллах. Баримт бичиг боловсруулах, техникийн оновчтой шийдэл гаргах.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Гадаад дотоодын их дээд сургуулийг тухайн инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй мөн мэргэшсэн инженерийн зэрэгтэй байх
  • Тухайн мэргэжлийн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан мөн барилгын талбайд ажиллаж байсан туршлагатай байх /мэргэшсэн төсөвчний эрхтэй бол давуу талтай/   
  • AUTOCAD програм дээр ажиллах чадвартай, үүнд хэмжээтэй зураг зурах, зургийг масштаблаж хэвлэх болон бусад шаардлагатай ур чадварууд
  •  Англи хэлний анхан болон түүнээс дээш түвшиний мэдлэгтэй байх
  • Хэрэглээний оффис програмууд болон интернет орчинд ажиллах чадвартай байх
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Ачаалал даах чадвартай байх     

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:
Тус ажлын байрыг сонирхож буйгаа илэрхийлсэн захидал/ гар өргөдөл CV буюу намтраа 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл bolderdene.b@nosk.ub.gov.mn цахим хаягаар илгээх эсвэл өөрийн биеэр битүүмжилсэн дугтуйнд хийж  доорх хаягаар ирүүлнэ үү.
 
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1-р хороо “Экспресс цамхаг” 2 давхарт 207 тоот Холбогдох утас: 976 – 7000 6953 www.nos k.ub.gov.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
52629
1 эможи
keyboard_arrow_up