COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн 94 хороог цахим бүртгэлийн системд холбов

2018 оны 1 сарын 16

Arslan.mn

Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 152 хороог бүртгэлийн нэгдсэн цахим сүлжээнд холбох ажлыг зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар 94 хороог цахим сүлжээнд холбожээ. Тухайлбал, энэ сарын 10-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 23 хорооны 16 хороог цахим сүлжээнд холбожээ. Энэ нь иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, хороодын хооронд шилжилт хөдөлгөөний мэдээллийг солилцох цагийг хэмнэх ач холбогдолтой юм.

Хороодыг цахим сүлжээгээр холбох ажлын хэсэгт Нийслэлийн мэдээлэл технологийн газрын нэг инженер, ОӨУБЕГ-ын Мэдээллийн технологийн газрын 7 инженер, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын, төвийн зургаан дүүргийн бүртгэлийн хэлтсийн мэдээлэл технологийн ажилтан нар оролцож байна.

 

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52441
0 эможи
keyboard_arrow_up