COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Толгойт, МҮОНРТ-ийн орчмынхон онцын шаардлагагүй бол гэрээсээ бүү гараарай

2018 оны 1 сарын 16

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг харуулуудын мэдээг хүргэж байна. 

10.00 цагийн мэдээгээр Толгойтод АЧИ 1267, МҮОНРТ-д 917 буюу эрүүл мэндэд маш хортой нөлөөлөл үзүүлэхээр байна. Агаарын бохирдол ихтэй үед онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг эмч, мэргэжилтнүүд зөвлөсөөр байгаа. 

ДЭМБ-аас гаргасан статистикаар АЧИ 500-гаас дээш бол эрүүл мэндэд онц аюултай гэж үздэг. 

Хотын хойд захын гэр хороолол Баянхошуунд агаарын бохирдол хамгийн их байдаг. Өнөө өглөөний 08.30 цагийн мэдээгээр Баянхошуунд агаарын чанарын индекс 1150 байсан бол 09.30 цагт энэ үзүүлэлт 847 болж буурчээ.

Айлууд 07.00-08.00 цагийн хооронд галаа түлж, утаа хамгийн ихээр үүсдэг нь энэ ажиглалтаас харагдаж байна.  Тиймээс эрүүл мэндийн байгуудллагынхан агаарын бохирдол ихтэй үед амны хаалттай явахыг сануулсаар байгаа юм. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52395
0 эможи
keyboard_arrow_up