7 хоногийн тойм 24°C 2392.55 ₮
09 сарын 19, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЖАГСААЛ: Ард түмний онц түр зөвлөл ҮНДСЭН ХУУЛИАР хүний эрхийн асуудлууд зөрчигдөж байгааг ЭСЭРГҮҮЦЛЭЭ

админ
2018 оны 1 сарын 12

Arslan.mn

Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийн асуудлууд зөрчигдөж байгааг эсэргүүцсэн иргэд, ард түмний онц түр зөвлөлийн хамтарсан жагсаал Сүхбаатарын талбайд  болж байна.

Arslan.mn

Цуглааны талаар Ард түмний онц зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Нарангэрэл хэлэхдээ “Маргааш Үндсэн хуулийн өдөр болно. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Монгол Улс Үндсэн хуулиа баталсан. Үндсэн хуулийн 16-р зүйлийн 1-18-д заагдсан хүний эрхийн 18 заалт байдаг. Үүний дотор Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй гэсэн заалтууд бий. Бид гэтэл агаарын маш  их бохирдолтой, утаатай орчинд амьдарч үр удмаа хордуулж байна. Өөрсдөө хордож байна. Эрүүл мэндээрээ хохирч байна. Энэ асуудлыг нэгдүгээрт ярих гэж өнөөдөр жагсаж байна. Цуглаан 16 цаг хүртэл үргэлжилнэ. УИХ-ыг тарааж, онц байдал тогтоох ёстой. Үүний дараа ард түмний онц их хурлыг хуралдуулахыг шаардаж байна. Монголын ард түмэн цаашид хэрхэн амьдрахаа шийдэх эрхтэй” гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52238
0 эможи
keyboard_arrow_up