COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

360 градус эргэдэг камер бүхий хог хаягдлыг хянах удирдлагын төвтэй болжээ

2018 оны 1 сарын 11

Arslan.mn

Хог хаягдлын үйлчилгээтэй холбоотой зөрчлүүдийг багасгах цаашид бүрэн арилгах зорилгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас "Хог хаягдлын ухаалаг систем” төслийг хэрэгжүүлсэн байна.  Тус төслийн нээлт өнөөдөр боллоо.

Төслийн хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайд хог ихээр үүсдэг 25 байршлыг сонгон эрүүл ахуйн шаардлага хангасан өнгө үзэмж, багтаамж сайтай, битүү хогийн савыг байрлуулж, гэрэлтүүлэг, камер бүхий орчныг бий болгож нэгтгэн хянах удирдлагын төвтэй болжээ.

Arslan.mn

СБД-ийн хоёрдугаар хороо 30 дугаар байрны хойд талд, гуравдугаар хороо 14Б байрны хойд талд, зургаадугаар хороо "Ногоон урлан хотхон", долоодугаар хороо есийн нэгдүгээр байр зэрэг 25 байршилд хогийн савуудыг шинээр байршуулжээ.

25 байршилд хогийн савыг байршуулснаар:

  •  Хогийн савны суурь хэсгийг бетондож хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлж хамгаалсан,
  • 360 градус эргэх хяналтын камерыг байршуулснаар ойр орчимд нь ил задгай хог хаягдал үүсэх, аливаа гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх,
  • Нэг цэг рүү харсан буюу хогийн сав руу харсан хяналтын камер нь хогийн савны гадуур хог хаяж орчин бохирдуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн зөрчлийг илрүүлэх, хог хаягдлыг цаг тухайд нь тээвэрлэж байгаа эсэхэд хяналт тавих,
  • Дүүргийн ЗДТГ-т байрлах удирдлагын төвд диспетчер 24 цагаар ажиллаж, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээ, тээвэрлэлтэд бүрэн хяналт тавих, дуудлага мэдээлэл зөрчлийг илрүүлэн бүртгэлжүүлэх, арилгах давуу талтай ажээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52205
0 эможи
keyboard_arrow_up