COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УТААГҮЙ УЛААНБААТАР ФОРУМ: Гэр хорооллыг ДЭД БҮТЦЭЭР хангаж, орчныг орон сууцжуулна

2018 оны 1 сарын 10

Arslan.mn

“Утаагүй Улаанбаатар” хэлэлцүүлэг “Blue Sky” зочид буудалд болж байна.  "Bloomberg TV Mongolia" телевизийн 2018 оны форум "Утаагүй Улаанбаатар" сэдвээр үргэлжилж байна. Хэлэлцүүлэгт холбогдох албаны хүмүүс оролцлоо. 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

Arslan.mn

-Бид нийслэлээ тордолгүй 20-иод жил болжээ. Нийслэл нэг бол эрх мэдэлтэй юм шиг, эсвэл эрх мэдэлгүй ч юм шиг.  Аль хэсэгтээ хот, аль хэсэг нь манай яам ажиллах вэ гэдгийг төлөвлөөд явж байна. Бидний дунд үл ойлголцол үүсээд байдаг. Өмнө нь өөр байсан, одоо дахиад өөр болж байна гэдэг. Гаднын зээл хөтөлбөрүүд хоёр жилийн дотор шийд нь гардаг. Бид хоёр жилийг нь хүлээж чадахгүйгээр дунд  нь өөрчилдөг. Наад захын жишээ нь, Австрийн Засгийн газраас хоёр жилийн дараа төсөл хэрэгжүүлэхээр хүрээд иртэл газрыг нь хуваагаад таллачихсан байдаг.

Хэрэгжүүлж байгаа технологи дээр нэг стандарт барих хэрэгтэй. Гэр хороололд байгаа орон сууц дулааны алдагдал ихтэй байгаа. Тиймээс дагалдан хэрэглээ өсч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой Амгалан станцыг өндөр өртөгтэй барьсан. Гэтэл тэнд барилга барих барилгын компани ажлаа хийгээгүй. Тиймээс Засгийн газар дээр ажлын хэсэг бариад явна. Орон сууц бол бид зайлшгүй барих асуудал.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:

Arslan.mn

-Газар чөлөөлөлт хангалтгүй байна. Өнгөрөгч онд энэ ажилд 7 тэрбумыг зарцуулсан бол энэ жил 15 тэрбумыг зарцуулна. Өөрийн өртгөөс давсан газар чөлөөлөлт хийж байна. Улаанбаатар бүтээн байгуулалт хийх мөнгөөрөө газраа чөлөөлдөг. Гэр хорооллыг дэмжих төсөл явагдаж байгаа. Найман дэд төвийг байгуулсан. Дэнжийн мянга, Дамбад дэд төв байгуулж 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Дэд бүтцээр хангах барилгажуулах орчныг сайжруулна. Энэ ажлаар гэр хорооллын хөгжлийг авчирна. Чингэлтэй дүүргийнх 4 дүгээр сард эхэлнэ. БОАЖЯ, БХБЯ-тай хамтран хэрэгжүүлнэ.

Гэр хорооллын дэд төвүүдийг байгуулахаас гадна орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлнэ. Хашааг дэд бүтэцжүүлбэл иргэд өөрийнхөө хашаанд амины орон сууц барих боломжийг бүрдүүлнэ. Ипотекийн зээлд хамруулах, нөхцөл боломжийг хангана. Дэд бүтэцжүүлэхэд санхүүгийн асуудал тулгараад байна. Орон сууцжуулах дэд бүтцийг шийдэхэд 192 тэрбум шаардлагатай. 

Өнгөрсөн 10 гаруй жил агаарын бохирдлыг бууруулахад их хэмжээний хөрөнгө зарсан ч бодитой үр дүнд хүрсэнгүй. Сүүлийн жилүүдэд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж  ч орон сууцанд иргэдийг хамрууллаа гээд гэр хорооллыг тойрсон асуудлууд буурсангүй. Сервис центр нь гэр хорооллын иргэдэд өөрийн газар дээрээ дэд бүтцэд холбогдсон амины орон сууцанд амьдрах боломжийг нь бүрдүүлж өгч байна. Ингэснээр агаар, хөрсний бохирдлыг бууруулахад бодитой үр дүнд хүрнэ гэж харж байна. Сервис центрт холбогдохын тулд иргэд газраа дахин зохион байгуулалтад оруулж, өөрсдийнхөө газраас хувь нийлүүлж, хорших хэлбэрээр хэсэгчилсэн дэд төв буюу сервис центр барих нийтийн эзэмшлийн зам талбай нийгмийн дэд бүтцэд зориулсан газрыг гаргаж өгнө. Энэхүү Сервис центр нь барьж байгуулах хугацааны хувьд харьцангуй богино буюу 6-8 сар байхаас гадна төвийн шугам сүлжээний өргөтгөл шинэтгэл хийсэн тохиолдолд төвийн шугам сүлжээнд холбож холимог системтэй байх боломжтой юм.

Доктор П.Хашчулуун:

Arslan.mn

-Орон сууцжуулахад төсвийн мөнгөнд найдах хэрэггүй. Хувийн хэвшлийн барилгын компаниудын оролцоотойгоор шийдэх нь чухал. Гандан, Телевиз орчмыг орон сууцжуулах шаардлагатай байна. Төрөөс татвараас чөлөөлөх, орон сууц худалдан авахад боломж бүрдүүлэх нь чухал. Дараагийн ээлжинд мэргэжлийн компаниудтай төр ажиллах ёстой. Захиалгаар ажиллаад гэрээгээр хийх хэрэгтэй.

Блүмберг ТВ Монголиа гүйцэтгэх захирал Э.Долгион:

Arslan.mn

Утааны асуудлыг жил жилийн засгийн газар шийдэхгүй байсаар өнөөг хүрлээ. Өнөөдөр хоёр хүн тутмын нэг нь амьсгалын замаар өвчилж байна. Өдөрт нэг хүүхэд үхэж байна. Барилгын салбарынханд шийдэл байна. Бүх халамжийг зогсоогоод, нийгмийн шаардлагатай хэсгийг яагаад орон сууцжуулж болохгүй гэж... Өнөөдөр бодитой шийдлийг хайж, гарцыг тодорхойлно гэж найдаж байна.

Утаанаас ангижрах дунд болон урт хугацааны тогтвортой, үр дүнтэй шийдэл нь орон сууцжуулалт гэдэгтэй форумд оролцогчид санал нэгдлээ.

Орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэх гол арга зам бол орон сууцны ипотeкийн зээл гэдгийг сүүлийн жилүүдийн туршлага харуулсан. Иймээс 8 хувийн хүүтэй ипотeкийн зээлийн санхүүжилтыг үргэлжлүүлэх, ингэхийн тулд төр хувийн хэвшил хамтран ажиллах шаардлагатай гэж бизнeсийн төлөөллүүд дүгнэлээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52128
0 эможи
keyboard_arrow_up