COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Газрын маргаан,зөрчилтэй холбоотой гомдлыг хүлээн авч байна

2018 оны 1 сарын 09

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд газар эзэмших, өмчлөх зэрэг асуудалтай холбоотой өргөдөл гомдол түлхүү ирсээр байна. Өнгөрсөн жилийн хувьд зөвхөн Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд иргэний ахуйн зориулалтаар газар эзэмших хүсэлт 515, газрын маргаантай асуудал 443, өмч газрын харилцааны салбарын төрийн албан хаагчийн ёс зүйн тухай гомдол 44 иржээ. Нийслэлийн газрын алба хууль тогтоомжийн хэрэгжилттэй асуудал нийслэлд зонхилж байгаа тул НИТХ-ын ажлын алба болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд энэ сарын 18-ны өдрийг хүртэл иргэдийн санал, гомдлыг хүлээн авч байна. 

Иргэд өөрсдийн газрын асуудлыг шийдвэрлүүлэхэд гар бие оролцож, холбогдох албан тушаалтнуудтай хамтран ярилцаж хэлэлцүүлэгт оролцох боломжтой юм. Олон нийтийн хэлэлцүүлэг 2018 оны 11-р сарын 22-ны өдөр 14 цагт Соёлын төв өргөөнд болох юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52045
0 эможи
keyboard_arrow_up