COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Авто худалдаа эрхлэгчид нүүж, АСА циркийн зогсоолыг чөлөөлөв

2018 оны 1 сарын 08

Arslan.mnУлаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны цогцолбор руу нүүлгэх захирамж гарсан.

Энэ дагуу хотын төвийн бүсэд зөвшөөрөлгүй ил завгай авто худалдаа эрхлэгчидэд зориулалтын дагуу газраа ашиглах тухай мэдэгдэх хуудас өгсний дагуу худалдаа эрхлэгчид авто машинаа Авто худалдааны цогцолбор руу сайн дураараа нүүлгэж эхэллээ.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Рояал плаза” ХХК нь АСА циркийн хашаанд байрлах авто машинуудаа нүүлгэж, газраа чөлөөлсөн байна гэж Нийслэлийн газрын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52032
0 эможи
keyboard_arrow_up