COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2018 оны 1 сарын 07

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Хотын дарга С.Батболд шинэ оны эхний өдөр төрсөн ээжүүдэд баяр хүргэж, гарын бэлэг гардууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн “Амгалан” амаржих газарт 2018 онд буюу дөнгөж төрсөн  ээжүүдтэй уулзаж, баяр хүргэн гарын бэлэг гардууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс  үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ хамтраад шинэ оны эхний өдөр төрсөн ээжүүдэд, шинээр мэндэлсэн иргэдэд гарын бэлэг гардуулж байна. 

“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ”-ийн хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн явцтай танилцлаа

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Б.Сүхбаатар болон мэргэжилтнүүдтэй уулзаж, 2018 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, энэ жилдээ эхлүүлэх түрээсийн орон сууцны асуудлаар уулзаж, ярилцлаа. 

2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарлалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа үйлчилгээг шинэ шатанд гаргаж, шийдвэр гаргах түвшинд иргэд, оршин суугчдын саналыг тусган, хотын хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтын ажилд тэдний оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарлалаа.   

Нийслэлийн аялал жуулчлалын газрын 2017 оны онцлох ажил

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгохоор тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас өнгөрсөн 2017 онд Улаанбаатар хотын аялал жуулчлалын салбарыг дотоод гадаадын жуулчдад таниулан сурталчлах зорилгоор дараах ажлуудыг санаачлан хэрэгжүүллээ.

“Төмөр замын гарам-Аюултай бүс” сургалтад 437 жолооч хамрагдлаа

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхээр хуваарьт сургалтуудыг зохион байгуулдаг. Энэхүү сургалтын төлөвлөгөөний дагуу Нийслэлийн тээврийн газар, Төмөр зам дахь цагдаагийн газар хамтран “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 437 жолоочийг “Төмөр замын гарам-Аюултай бүс” сургалтад хамрууллаа. Энэ үеэр “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн “Нарны зам” сургалтын төвийн сургалтын албаны дарга Б.Төөрүүл Зөрчлийн тухай хууль, хөдөлгөөний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийн, анхааруулга зөвлөмж өгсөн юм.

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл эхэллээ

Нийслэлийн хэмжээнд 2018 оны нэгдүгээр сарын 4-20-ны хооронд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг  зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Бүртгэлийн ажлыг хороодын Засаг даргын Тамгын газарт ажлын өдрүүдэд 8.30-19.00, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулах юм. 

Хатгалгаа өвчний шинж тэмдгийг гэрийн нөхцөлд хэрхэн таньж, эмчлэх вэ

Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал юм.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ удаад хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн зөв тоолох зэргийг тус зөвлөмжөөр дамжуулан хүргэлээ. 

Шинэ оны анхны нар харах ёслол Багахангайд зохион байгуулагдлаа

Шинэ оны анхны нар харах ёслол Багахангай дүүрэгт 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр боллоо. Тус арга хэмжээг Багахангай дүүргийн Засаг даргын захирамжаар энэ удаа 6 дахь жилдээ зохион байгуулсан юм. Уг арга хэмжээний үеэр шинэ оны анхны нарнаас энерги авч, ажил үйлсээ даатгахаар 1800 гаруй автомашин, 6000 гаруй иргэн хүрэлцэн ирсэн ба ирсэн зочдод Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газраас үнэгүй халуун аарц, чацарганаар үйлчилж, соёлын ордоны уран бүтээлчид урлагийн тоглолт зохион байгуулав гэж Багахангай дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51974
0 эможи
keyboard_arrow_up