COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

АВТОБУСНЫ карт борлуулах, цэнэглэх үйлчилгээг хамгийн сайн хүргэгч ГЭРЭЭТ ЦЭГҮҮДИЙГ шалгарууллаа

2018 оны 1 сарын 05

Arslan.mn
Нийтийн тээврийн үйлчилгээний цахим карт болох “U money” картыг цэнэглэх борлуулах цэгүүдээс 2017 оны турш иргэд, зорчигчдод хамгийн сайн үйлчилгээ үзүүлж идэвх санаачилгатай ажилласан шилдэг 10-н гэрээт цэгийг шалгаруулж урамшуулах ажил зохион байгуулагдлаа. Шилдэг гэрээт цэгийн шалгаруулалтад дараах хүчин зүйлсийг харгалзан үзсэн байна.                    

Нийтийн тээврийн үйлчилгээний цагаар өглөө эрт болон орой тогтмол ажилласан байдал.
Тухай цэгийн үйлчилгээний талаар иргэд зорчигчдын гомдол гарсан эсэх.
2017 оны турш тогтвортой үйл ажиллагаа явуулсан эсэх.
Иргэдийн картыг цэнэглэсэн тоо болон цэнэглэлтийн дүн, Иргэдэд карт борлуулсан байдлыг харгалзаж үзэж шилдэгүүдийг тодруулжээ.
Иргэдэд хамгийн их хүрч үйлчилгээ үзүүлсэн шилдэг 10-н цэгээр дараах байршлуудад байрлах цэгүүд шалгарсан байна.

  • Баянхошууны эцсийн автобусны буудлын гэрээт цэг
  • Саппорогийн хойд талын автобусны буудлын гэрээт цэг
  • 3-р хорооллын Синтоза дэлгүүрийн автобусны буудлын гэрээт цэг
  • Офицеруудын ордны автобусны буудлын гэрээт цэг
  • 10-р хорооллын урд талын автобусны буудлын гэрээт цэг
  • МУБИС-ийн номын худалдааны гэрээт цэг
  • Яармагийн эцсийн автобусны буудлын гэрээт цэг
  • Орбитын хуучин эцсийн автобусны буудлын гэрээт цэг
  • МУИС-н автобусны буудал дээрх“UNICOFFEE”-д байрлах гэрээт цэг
  • Хөдөө аж ахуйн яамны урдах автобусны буудлын гэрээт цэг

Шилдэг гэрээт цэгүүдэд Улаанбаатар Смарт Карт ХХК-аас өргөмжлөл хадгалуулж үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51942
2 эможи
keyboard_arrow_up