COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Э.Болорчулуун : АВТО ХУДАЛДААНЫ ЗОГСООЛУУДАД ХУГАЦААТ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭЭД БАЙНА

2018 оны 1 сарын 04

Өчигдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо Галт тэрэгний төв буудал буюу вокзалын баруун талд байрлах “1000 машины зогсоол”-ын газрыг чөлөөлөв. Энэ талаар нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунаас дараах тодруулгыг авлаа.  

Arslan.mn

Авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн, газар чөлөөлөхөд хүч хэрэглэсэн гэсэн ойлголт явсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Галт тэрэгний төв буудал буюу вокзалын баруун талд байрлах энэхүү талбайд  “Даяар Хас”  компани зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, таван жилийн турш чөлөөтэй иргэдээс түрээс нэрээр мөнгө авч, машин тавиулан ашиг олдог байсан. Шүүхийн шийдвэрээр уг зогсоолын үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх талаар өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэл өгч байсан. Тус газар 1945,1969 оны гэрээгээр Төмөр замынх гэдэг нь тогтоогдсон. Нууцлалд байсан гэрээг нууцлалаас гарсантай уялдуулан Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/813 тоот захирамжаар тус газрыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар Төмөр замын нийгэмлэгийн мэдэлд гаргаж өгсөн. Ийнхүү захирамжийн хүрээнд “Даяар Хас” компанид удаа дараа нүүн шилжүүлэх мэдэгдэл өгсөн боловч хүлээж аваагүй. Тиймээс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын албадан чөлөөлөх захирамж гарч, газар чөлөөлтийн ажлыг эхлүүлээд байна. Тус газрыг чөлөөлөх явцад иргэд өөрсдөө үүргээ ухамсарлаж машинаа чөлөөлж өгсөн. Харин албадан ачуулсан машин гараагүй байна. Худалдаа эрхлэгчид өөрсдийн машинуудаа шинээр баригдсан Авто худалдааны цогцолбор руу зөөвөрлөж эхлээд байна.

Тус газар нь Улаанбаатар хотын шинэ зорчигч үйлчилгээний төв буюу орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн төмөр замын вокзал барих зориулалттай учраас өөр зориулалтаар үйл ажиллагаа явагдахгүй. Энэ ажлын хөрөнгө оруулалт шийдэгдсэн учраас Төмөр замынхан хавраас ажлаа эхлүүлэх байх.

Цаашид энэ төрлийн газар чөлөөлөлтийн ажил үргэлжилэх үү?

Улаанбаатар хотын төвөөр утаа үүсгэн машин тавьж буй авто худалдааны зогсоолуудын газрыг чөлөөлөх хугацаат мэдэгдлүүдийг өгсөн байгаа. Мэдэгдлийн хугацаа энэ сарын 5-ны өдөр дуусна. Мэдэгдлийг хүлээж аваагүй тохиолдолд нүүлгэх ажилд орно. Одоогийн байдлаар манай газрын албанд зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машин худалдаалдаг газар чөлөөлөх асуудалтай 15 иргэн, аж ахуйн нэгжийн материал ирсэн байна. Бид цаашид эзэмшил газраа зориулалтын бус ашигласан, 2 жил дараалан газраа ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээнүүдийг авах болно. Өмнөх онд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын газар чөлөөлөлтүүд бүрэн дууссан. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдолыг бууруулах чиглэлээр хотын төвд агаар ихээр бохирдуулж байгаа энэ төрлийн зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгжийн газрын эрхийг нь хүчингүй болгож, газрыг чөлөөлөх ажлыг шат дараатай хийх болно

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
2
51822
30 эможи
keyboard_arrow_up