COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 12 сарын 24

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

С.Батболд: Энэ хотод амьдрах гэж байгаа бол хууль, дүрэмд захирагдах ёстой

-Хотын соёлын тухай ойлголт бага байх шиг байна. Энэ талаар та бодлоо хуваалцахгүй юу?

-Манай Улаанбаатар хотын хамгийн эмгэнэлтэй нь хотын соёл төлөвшихгүй байгаа асуудал. Биднийг хүүхэд байхад Улаанбаатар хот өөрийн гэсэн соёлтой. Хотын иргэд шал өөр хүмүүс байсан. Гэтэл зах зээлийн үед холилдоод, нүүдэл суудал гээд маш хэцүү болчихлоо. Тэгэхээр бид дахиад энэ хотын соёлын асуудлыг ярих хэрэгтэй болчихож байгаа юм. Хотод амьдрахын тулд ямар соёлтой байх ёстой вэ гэдгийг ялангуяа залуучуудад хүргэх гээд ажиллаж байна. Тийм учраас бид Нийслэлд Залуучуудын хөгжлийн газар гэж байгуулсан. Тэр газар залуучуудын дунд бие биетэйгээ харьцах соёлын тухай, та автобусанд яаж явах ёстой вэ, үзвэр үйлчилгээний газар хэрхэн биеэ авч явах ёстой вэ, яагаад гудамж талбайд шүлсээ хаяж болохгүй вэ, тамхины ишээ яагаад хаяж болохгүй вэ гэх зэрэг хүнд харагдахгүй маш олон соёлд сургах хэрэгтэй байна. Харамсалтай нь төлөвшихгүй байна. Хотод амьдрахын тулд соёлд суралцах, төлөвших хэрэгтэй. Өөрийн дураараа, би эрхээ эдэлж байна гэж болохгүй шүү дээ. Хотод амьдрах гэж байгаа бол хот өндөр өртөгтэй газар юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Та машин унаж байгаа бол татвараа төл, та машин унаж байгаа бол төлбөртэй зогсоолд байршуул. Ингэхийн тулд тэр мөнгөө олдог байх хэрэгтэй. Тэр дүрэмд захирагдах ёстой.

С.Батболд: Энэ хотод амьдрах гэж байгаа бол хууль, дүрэмд захирагдах ёстой Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга “Зах зээл судлалын хүрээлэн”-тэй хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ”Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, нийслэл хотод бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтын хүрээнд “Зах зээл судлалын хүрээлэн”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.  

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг төрийн ордонд зохион байгууллаа

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль анх 1994 оны долоодугаар сарын 5-ны өдөр батлагдсан. Өнөөгийн байдлаар нийслэл хот, түүний удирдлагад эрх, үүрэг болгон хэм хэмжээ тогтоосон 120 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас өдөр тутмын үйл ажиллагааг 20 гаруй хуулиар зохицуулж байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойшхи 23 жилийн хугацаанд нийслэл хотын үйл ажиллагаа жигдэрч, эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд тодорхой хэмжээнд өргөжин хөгжиж ирсэн боловч 1990-ээд оноос хойш эхэлсэн хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн тасралгүй үргэлжилсээр нийслэлд байнга оршин суугчдын тоо 1993 онд 589 мянга байсан бол 2017 оны байдлаар 1.3 сая буюу манай улсын нийт хүн амын 44.7 хувьд хүрээд байна. 

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн арван хоёрдугаар сарын 18-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид тайлангийн хурлаа хийв

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын 2017 оны тайлангийн хурал арван хоёрдугаар сарын 22-ны өдөр боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын хэлтсийн дарга нар хэлтсийнхээ 2017 оны үйл ажиллагааны тайлан болон 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа агуулгыг танилцуулсан юм. 

Технологид суурилсан хотын хөгжил

Нийслэлийн Мэдээллийн технологийн газар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт заасан мэдээллийн технологийн салбарын чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын бодлогыг тодорхойлж, мэдээллийн технологийн чиглэлээр олон талт үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулан ажиллаж байна. Тус газар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын програм хангамж болон техник хангамжийг стандартад нийцүүлэн, орчин үеийн ухаалаг технологийг нэвтрүүлж, цаашдын бодлогыг тодорхойлон ажилладаг юм.

“Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга замууд” оюутны эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Зорилтын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл болон хоршооны салбарт зах зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдийг хөгжүүлж, үйлдвэрлэлийг дэмжиж, “Улаанбаатарт үйлдвэрлэв” барааны тэмдэг бүхий шошготой бүтээгдэхүүнийг сурталчлан, борлуулалтыг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгон, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм.

Налайх дүүргийн удирдлагууд “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт оролцлоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулдаг “Нээлттэй нийслэл” хэвлэлийн хуралд өнөөдөр Налайх дүүргийн удирдлагууд оролцож, дүүргийнхээ хэмжээнд зохион байгуулж буй бүтээн байгуулалтын ажлаа танилцуулав.

Нутгийн захиргааны байгууллагын эрх зүйн ажилтан, хуульчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа

Жил бүр Нийслэлийн хуульчдын дунд тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулдаг хуульчдын зөвлөгөөнийг энэ удаад “Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд төрийн байгууллагын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгууллаа.

18 иргэнд орон сууцны түлхүүр гардуулан өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилга, банк санхүүгийн салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм.

Сийлбэрийн гайхамшигт бүтээл бүхий “Мөсөн хотхон”-ыг нээлээ

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь 30 гаруй уран бүтээлчтэй хамтран мөсөн сийлбэрийн гайхамшигт бүтээлүүдийг урлаж өчигдөр “Мөсөн хотхон”-ы нээлтийг хийлээ.

Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх, гадаад дотоодын жуулчдыг татах, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэх зорилгоор Сэлбэ голын ай сав дотор /Скай хайпермаркет дэлгүүрийн баруун талд/ уг хотхоныг бүтээн байгуулжээ.

Шилдэг илтгэлийн эзэд тодорлоо

 “Хот суурин газрын ландшафтын архитектур 2017” сэдэвт бакалавр, магистрант оюутны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал Хөдөө аж ахуйн их сургуульд өчигдөр болж өнгөрлөө. Эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ын Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн, биологийн ухааны доктор интродукторч П.Цэрэннадмидын мэндэлсний 75 жилийн ойд зориулж, эрдэмтний ар гэр, шавь нар нь ХААИС болон Нийслэлийн Захирагчийн ажлын алба, ШУА-ын Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн хамтран зохион байгуулжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
51474
1 эможи
keyboard_arrow_up