COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 12 сарын 17

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Хотын дарга зочиддоо үндэсний брэндийг бэлэглэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнгөрөгч 11 дүгээр сард нийслэлийн бизнес эрхлэгч залуусын төлөөлөл НААД брэндийн Мимо-Монгол гэрийг үйлдвэрлэж буй “Талын эзэн” ХХК, дэлхийн стандартад нийцсэн, шинэлэг гоо сайхны бүтээгдэхүүн эх орондоо үйлдвэрлэж буй Ламоур брэндийг үйлдвэрлэгч “Натурал Эссеншлс” ХХК, хүүхдийн гутал үйлдвэрлэж Япон, ОХУ-ын зах зээлд нийлүүлэхээр ажиллаж буй “Хос аз” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан билээ. Энэхүү уулзалтын үеэр хотын дарга “Өнөөдөр гурван өөр үйлдвэрлэл эрхлэгчтэй уулзлаа. 

Барилга, хот байгуулалтын сайдтай ажил хэргийн уулзалт хийлээ

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэлд 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт” сэдвээр танилцуулга хийлээ.

Үүний дараа хоёр тал Хот байгуулалт, газрын харилцааны чиглэлээр хот байгуулалт, газрын харилцааны чиглэлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг тодотгох ажлын үр дүнг хүлээн авч, хуульчлан батлуулах, мөн түүнийг чандлан мөрдүүлэх зохистой бүтцийг бий болгож, хэрэгжилтийг хангах, Газрын харилцааны шинэтгэлийг гүнзгийрүүлж, газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах тухай хэлэлцэв.

Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төслийг хэлэлцэж, дэмжлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай, Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-2020 нийслэлийн дэд хөтөлбөр батлах тухай, Ю-Мони цэг байгуулах, түүнтэй холбоотой зарим асуудлын тухай, Автобусны буудлыг нүүлгэн шилжүүлэх тухай, нүүрс хийжүүлэх төслийн танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд НОСК ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Б.Сүхбаатар “Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл”-ийг танилцууллаа.

Автотээврийн хэрэгслийн албан татварыг онлайнаар төлөх Smartcar.mn цахим системийг нэвтрүүллээ

Улаанбаатар хотод замын түгжрэлд орж, банкинд дугаарлан олон нийтийг хамарсан урт дараалал үүсгэж, хүндрэл учруулж бухимдал төрүүлдэг төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулах ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас шат дараатай хэрэгжүүлж байна.

Үүний нэг тод жишээ бол бид бүхний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон авто тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор SmartCar.mn тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний системийг нэвтрүүллээ.

НОБГ 2017 оны үйл ажиллагаагаа дүгнэж, баярын хурлаа хийлээ

Нийслэлийн Онцгой байдлын газар 2017 оны үйл ажиллагаагаа дүгнэх баярын хурлаа Улаанбаатар чуулгын танхимд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар,  НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар болон НОБГ-ын албан хаагчид оролцож, шилдэг ажилчдад шагнал гардууллаа.

НЗД-ын орлогч П.Баярхүү НОБГ-ын 2017 оны үйл ажиллагаагаа дүгнэх баярын хуралд оролцлоо Arslan.mn

“Хамтарсан баг”-ийн зөвлөгөөн боллоо

Нийслэлийн Цагдаагийн газраас санаачлан Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран “Хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиар үүрэг хүлээсэн “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг эрт илрүүлэх, нөхөн сэргээх ажлыг шуурхай зохион байгуулах, хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, нийслэлийн 152 хорооны хамтарсан багийн 1000 гаруй гишүүд оролцов.

Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт бодит үр дүнд хүрчээ

Нийслэл Улаанбаатар хотын оршин суугчдын хэт өсөлт нь сүүлийн жилүүдэд хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг зөрчил, ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон. Нийслэлийн хүн амын механик, хэт өсөлт, Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг бий болгодог гэр хорооллын яндангийн тоо хоёр харилцан шууд хамааралтай байдаг. Энэхүү нөхцөл байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2-т заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг ноцтой хөндөж байгаа юм.

"Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргад албан бичиг хүргүүллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад хандан асуудал шийдвэрлэх тухай албан бичиг хүргүүллээ.

Тус албан бичигт

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10-р сарын 20-ны өдрийн А/813 захирамжаар Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт төмөр замын буудал барих зориулалтаар 127230 м2 газар ашиглах эрхийг Улаанбаатар төмөр зам ХНН-т олгосон билээ.

Улаанбаатар хотод өдөртөө 930 гаруй автобус иргэдэд үйлчилдэг

Улаанбаатар хотод одоогийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 88 чиглэлийн 937 автобус, троллейбус ажиллаж байна. Үүнээс үндсэн 75 чиглэл нь ажлын өдөр 6-8, амралтын өдөр 8-10 минутын интервалтай үйлчилгээнд ажиллаж, ажлын өдөрт дунджаар 637 мянга орчим зорчигч тээвэрлэж байна.

Авто худалдааны цогцолборын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор Авто худалдааны цогцолборыг байгуулсан юм. Байгуулагдсанаасаа хойш тус цогцолборийн үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байсан юм. Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн оны есдүгээр сард Авто худалдааны цогцолборын үйл ажиллагааг эржимжүүлэх үүрэг даалгавар өгсний дагуу импортын авто машины бичиг баримт бүртгэл, шинээр дугаар олгох, татвар, даатгал зэрэг төвлөрсөн үйл ажиллагаа явагдаж эхлээд байгаа юм.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан “Иргэдэд нээлттэй ухаалаг хот” болно гэсэн зорилтын хүрээнд иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон авто тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилго бүхий SMARTCAR.MN тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний  системийг төслийн хамтрагч байгууллагуудад танилцуулах уулзалт боллоо.

"Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ынхан “хүүхэд нэг бүрийн төлөө” аянд нэгдлээ

Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа санаачилсан “Хүүхэд нэг бүрийн төлөө” уриалгыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ талархан хүлээн авч, үе шаттай арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд нийт ажилтнуудаас судалгаа авч судалгааны дүнгээр цаашид авах арга хэмжээг тодорхойлсон бөгөөд хэлтэс, албадын төлөөллөөс бүрдсэн 25 ажилтанд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг таниулах, хуульд заасан хүүхдийн өмнө эцэг, эхийн хүлээх үүрэг, хариуцлагын тухай ойлголт мөн бага насны хүүхдийг хүчирхийлэл, гадуурхалаас хэрхэн сэргийлэх талаар сургалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран энэ сарын 7-ны өдөр зохион байгуулсан юм. Ажилтнуудын төлөөлөл дээрх сургалтыг өөрийн хэлтэс, албаны нийт ажилтнуудад сургалт явуулах замаар мэдээллээ хуваалцсан байна.

“Эко дүүрэг” хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээ

Ногоон, шар, цэнхэр, хар өнгийн эгнүүлэн тавьсан хогийн савнуудад цэцэрлэгийн бяцхан жаалууд хогоо ангилан хийнэ. Учрыг нь багшаас нь лавлавал “Хүүхдүүд маань цаасан хог хаягдлыг цэнхэр өнгийн саванд, шил лаазыг шар өнгийн саванд, хуванцар, гялгар уутыг ногоон саванд, бусад хог хаягдлыг хар өнгийн саванд ангилан хийх ёстойгоо маш сайн мэддэг болсон. Хан-Уул дүүрэг нь “Эко дүүрэг” болох зорилт тавин “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аян цэцэрлэг, сургуулиудад амжилттай хэрэгжүүлээд байна.” гэдгийг хэлсэн юм.

Ийнхүү Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар,  хотын Захирагчийн ажлын албатай хамтран дахин  “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аян амжилттай хэрэгжиж буй нь жишээ бол тус дүүргийн 29 дүгээр цэцэрлэгийн багачууд байлаа.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүхий www.smartcar.mn шинэчлэгдлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан “Иргэдэд нээлттэй ухаалаг хот” болно гэсэн зорилтын хүрээнд иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон авто тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилго бүхий SMARTCAR.MN тээврийн хэрэгслийн нэгдсэн мэдээллийн систем шинэчлэгдлээ.

“Шинэ санаа-Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний төслийн уралдаан явагдаж байна

Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газар “Шинэ санаа-Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний шилдэг төсөл, бүтээгдэхүүний  уралдааныг зохион байгуулж байна.

Уралдааны зорилго нь нийслэл хотод тулгамдаж буй хот байгуулалт, эрчим хүч, агаарын бохирдол, хүрээлэн буй орчны асуудлуудыг сэргээгдэх эрчим хүчийг ашиглан шийдвэрлэх, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох,  сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх шинэ шийдэл бүхий техник технологийг нэвтрүүлэх шинэ санаа санаачилгыг дэмжихэд оршино.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51194
0 эможи
keyboard_arrow_up