COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан “Хүүхэд нэг бүрийн төлөө” аянд нэгдлээ

2017 оны 12 сарын 12

niislel 

“Хүүхэд нэг бүрийн төлөө” уриалгыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ талархан хүлээн авч, үе шаттай арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Үүнд нийт ажилтнуудаас судалгаа авч, судалгааны дүнгээр цаашид авах арга хэмжээг тодорхойлсон бөгөөд хэлтэс, албадын төлөөллөөс бүрдсэн 25 ажилтанд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг таниулах, хуульд заасан хүүхдийн өмнө эцэг, эхийн хүлээх үүрэг, хариуцлагын тухай ойлголт мөн бага насны хүүхдийг хүчирхийлэл, гадуурхлаас хэрхэн сэргийлэх талаарх сургалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран энэ сарын 7-ны өдөр зохион байгуулсан юм. Ажилтнуудын төлөөлөл дээрх сургалтыг өөрийн хэлтэс, албаны нийт ажилтнуудад сургалт явуулах замаар мэдээллээ хуваалцсан байна.

Мөн хүүхдийн насны онцлогоос хамааран дархлаа сайжруулах, хорт утаанаас сэргийлэх, биеэс хорт утааг гадагшлуулах, сүү цагаан идээнээс кальци, хэрэгцээт бактерийг хангуулах зорилгоор доорх ажлыг зохион байгууллаа. Үүнд 0-1 насны 14 хүүхдэд 50 хоногийн аминдэмийн хэрэгцээг ханган, дархлааг сайжруулах, Д аминдэмийн дутагдлаас сэргийлэхээр “Монос фарм”-ын Poly Vite витамин, “Мон Сүү” ХХК-ний кальцитай сүү, бифидо тараг, бүтээгдэхүүний 6 өдрийн хэрэглээгээр хангасан байна.

Мөн 2-5 насны 106 хүүхдийг “Мон Сүү” ХХК-ийн кальцитай сүү, бифидо тараг, хорхой ааруул бүтээгдэхүүний 9 өдрийн хэрэглээ болон, утаанаас хамгаалах маскны 3 сарын хэрэглээгээр хангах, 6-16 насны сургуулийн бага болон дунд ангийн 143 хүүхдэд “Мон Сүү” ХХК-ийн кальцитай сүү, бифидо тараг, хорхой ааруул бүтээгдэхүүний 4 өдрийн хэрэглээ болон, утаанаас хамгаалах маск 3 сарын хэрэглээгээр хангасан нь агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд үр дүнтэй арга хэмжээ болж өнгөрлөө. Тус газрын хамт олон нийт байгууллагуудыг уг аянд нэгдэж, Нэгдүгээрт хүүхэд зарчимыг баримтлан хүүхэд нэг бүрийн төлөө бодитой ажил хийхийг уриалав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51003
0 эможи
keyboard_arrow_up